ВИДЕО: Түүхэн ялалтын эзэн М.Даваабанди

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Спорт, Чөлөөт бөх 6749

ВИДЕО: Түүхэн ялалтын эзэн М.Даваабанди

 

Энэ сарын 14-ний өдрийн сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн ба манай улсаас -55кг жинд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний хүрэл медальт М.Даваабанди 1/8 шигшээд Сербийн Себастиан Коломпарыг цэвэр ялж шөвгийн наймд шалгарлаа.

Энэхүү ялалт нь Монголын сонгомол бөхийн түүхэнд дэлхийн аваргын анхны ялалт байлаа.
М.Даваабанди 1/4 шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Азербайжаны Элданиз Азизлитай барилдан 9:0 оноогоор ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Маргааш эхлэх чөлөөт бөхийн ДАШТ-ний хуваарийг танилцуулж байна. /Улаанбаатарын цагаар/

ЕСДҮГЭЭР САРЫН 17 (МЯГМАР ГАРИГ)

  • 13:00-17:00 - Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
  • 18:45-19:45 - Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

ЕСДҮГЭЭР САРЫН 18 (ЛХАГВА ГАРИГ)

  • 13:00-17:00 - Эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын урьдчилсан, 50, 53, 55, 72 кг-ын жингийн дагах барилдаан
  • 18:45-19:45 - Эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын хагас шигшээ барилдаан
  • 20:00-23:00 - Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

ЕСДҮГЭЭР САРЫН 19 (ПҮРЭВ ГАРИГ)

  • 13:00-17:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан, 57, 59, 65, 76 кг-ын жингийн дагах барилдаан
  • 18:45-19:45 - Эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
  • 20:00-23:00 - Эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

ЕСДҮГЭЭР САРЫН 20 (БААСАН ГАРИГ)

  • 13:00-17:00 - Эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын урьдчилсан, эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах барилдаан
  • 18:45-19:45 - Эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
  • 20:00-23:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

ЕСДҮГЭЭР САРЫН 21 (БЯМБА ГАРИГ)

  • 13:00-17:00 - Эрэгтэйчүүдийн 61, 79, 86, 97 кг-ын урьдчилсан, 70, 74, 92, 125 кг-ын жингийн дагах барилдаан
  • 18:45-19:45 - Эрэгтэйчүүдийн 61, 79, 86, 97 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
  • 20:00-23:00 - Эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

ЕСДҮГЭЭР САРЫН 22 (НЯМ ГАРИГ)

  • 17:30-19:30 - Эрэгтэйчүүдийн 61, 79, 86, 97 кг-ын жингийн дагах барилдаан
  • 20:00-23:00 - Эрэгтэйчүүдийн 61, 79, 86, 97 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

 Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож буй манай баг, бүрэлдэхүүний мэдээлэлтэй энд дарж танилцана уу. 

2 Сэтгэгдэл

  1. Монгол ээж

    Маш сайн охин минь өөдрөг, тайван, зоригтой байвал мундаг охин минь чи ялнааа

  2. Иргэн

    Ямар сувгаар дамжуулж бгаа вэ

Сэтгэгдэл үлдээх