Чөлөөт бөх болон Сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 14-22-ны өдрүүдэд Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдана. Олимпын их наадмын өмнөх жил болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тул олимпын жингийн эхний 6 байр эзэлсэн тамирчдад “Токио 2020” олимпын эрх олгох юм.
Манай улсаас нийт 22 тамирчин Казахстаныг зорих ба чөлөөт бөхийн төрөлд УАШТ-д түрүүлж эрхээ 20 тамирчин сонгомол бөхийн төрөлд хоёр тамирчин оролцох юм. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас МУГТ С.Батцэцэг болон Ө.Батзул нар дэлхийн чансаанд 3 болон 4-т эрэмбэлэгдэж буй тул хэсгээ тэргүүлэн барилдах юм.
“Нур-Султан-2019” ДАШТ-д оролцох манай эрэгтэй бөхчүүд
- 57кг жинд Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Бэхбаяр
- 61кг жинд ОУХМ Т.Түвшинтулга
- 65кг жинд ОУХМ Т.Тулга
- 70кг жинд МУГТ Г.Мандахнаран
- 74кг жинд ОУХМ З.Сумьяабазар
- 79кг жинд ОУХМ Д.Гомбодорж
- 86кг жинд ОУХМ О.Үйтүмэн
- 92кг жинд ОУХМ Б.Нямбаяр
- 97кг жинд ОУХМ Ө.Батзул
- 125кг жинд ОУХМ Д.Хүдэрбулга
Эмэгтэйчүүд
- 50кг жинд Цогт-очирын Намуунцэцэг (Хасу Мега Старс)
- 53кг жинд Эрдэнэчимэгийн Сумъяа
- 55кг жинд Бат Очирын Болортуяа Женко
- 57кг жинд Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
- 59кг жинд Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс)
- 62кг жинд Энхбатын Гантуяа (Хилчин)
- 65кг жинд Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
- 68кг жинд Соронзонболдын Батцэцэг Хилчин
- 72кг жинд Банзрагчийн Оюунсүрэн (Женко)
- 76кг жинд Очирбатын Бурмаа (Женко)
Сонгомол бөх
- 55кг жинд М.Даваабанди
- 66кг жинд ОУХМ Г.Ханбүргэд