LIVE: Х.Нямбаатар: Ард нийтийн санал асуулгын төсвийг 15 тэрбум төгрөгөөс бага байхаар шийднэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 1516

LIVE: Х.Нямбаатар: Ард нийтийн санал асуулгын төсвийг 15 тэрбум төгрөгөөс бага байхаар шийднэ

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

-Ард нийтийн санал асуулга гэдэг тусдаа асуудал. УИХ-ын нэр бүхий 25-аас доошгүй гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, гуравны хоёроос доошгүй нь дэмжиж гэмээнэ ард нийтийн  санал асуулга явуулах нэг эрх зүйн үндэс бүрдэнэ. Мөн Ард нийтийн санал асуулгын хуулиар Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгын тогтоолын төсөл санаачлах эрх үүсдэг.

Тэгэхээр ийм хоёр өөр тусдаа зүйлийг нэг дор шийдэх боломжгүй. Бид анхнаасаа үндсэн хуулийн өөрчлөлт ярьсан. Өөрчлөлтөө батлах эцсийн арга замаа Ард нийтийн санал асуулгаар шийдэхээр болсон. Энэ хувилбараар явна. .

Нэг нь, Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, нөгөөх нь Монгол Улсын Засаглалын хэлбэр ямар байх вэ гэдэг асуудал. Ард нийтийн санал асуулгаар гурав хүртэлх асуудлаар асуулт асууж болно гэсэн зүйлттэй.

Бид урьд нь Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэрэглээнд оруулж байгаагүй. Тэгэхээр уг хуулийг зөв зүйтэйгээр олон нийтэд таниулах хэрэгтэй. Аравдугаар сарын сүүлийн өдрүүдэд ард иргэдээс санал авч шийдэх хэрэгтэй.

Ард нийтийн санал асуулгын төсвийн мөнгийг бүлэг дээр багасгах шийдэлд хүрсэн. Шууд гарах зардлаас гаднах бусад зардлыг орон нутгийн төсөвт суулгахаар болсон. .

УИХ-ын чуулганы нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр төслийг татах эрхтэй бөгөөд тэрнээс цаашид төсөл татах гэдэг ойлголт байж болохгүй.

1 Сэтгэгдэл

  1. иргэд олон түмэн

    Дургүйд хүчгүй гэж үнэн юмдаа,ерөнхийлөгчийн саналыг унагах л сонирхол,тэрнээс хоёр асуулт нэг дор тавиад хоёр өөр хариулт аваад асар их мөнгө цаг хэмнэх боломж байгаа шүүдээ,дуртай өөрсддөө ашигтай зүйл дээр эд нар хуйвалдаад дордуулахын долоон өөрчлөлтийг хуулинд хулгайгаар оруулаж л байсан шүүдээ.НОВШНУУД

Сэтгэгдэл үлдээх