Боксын ДАШТ өнөөдөр эхэлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Бокс 3471

Боксын ДАШТ өнөөдөр эхэлнэ

 

Хоёр жил тутам зохиогддог ДАШТ Олимпын их наадмын хөтөлбөрт багтсан найман жингээр явагдах бөгөөд 78 орны 365 боксчин оролцох болсон ба урьд шөнө тэмцээний сугалаа явагдлаа.

Манай улсаас долоон жинд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасангаар ахлуулан оролцох юм. Ахлах дасгалжуулагчаар Д.Батсүрэн, дасгалжуулагчаар Н.Баяраа, О.Батхүү, багийн эмчээр Э.Энхбаяр

"Екатеринбург-2019" боксын ДАШТ-д оролцох манай баг бүрэлдэхүүн:

  • 52кг жинд Х.Энхмандах,
  • 57кг жинд Э.Цэндбаатар, Х.Энх-Амар
  • 63кг жинд Б.Чинзориг,
  • 69кг жинд Г.Баярхүү,
  • 75кг жинд Д.Давааням,
  • 81кг жинд Н. Шинэбаяр,
  • 91кг жинд С.Эрдэнэбаяр нар өрсөлдөх юм. 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр 75кг болон 91кг жингүүдийн тулаан болох ба Монгол улсаас 75кг жинд Д.Давааням рингэнд гарах хуваарьтай байна. Тэмцээн Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхлэнэ. 

75кг жинд хүч үзэх Д.Давааням эхний тойрогт Узбекистан улсын боскчин Ф.Кахрамоновтой тулалдах оноолт гарчээ. 

75кг жингийн оноолт

 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх