LIVE: Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгч саналаа татъя гэснээр санал татагдахгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 1855

LIVE: Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгч саналаа татъя гэснээр санал татагдахгүй

 

УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссан. Дуусаад, Ард нийтийн санал асуулга руу шилжсэний дараа төслөө татна гэсэн зүйл байхгүй. Ерөнхийлөгч саналаа бүрмөсөн татлаа гэснээр татагдахгүй. Ардчилсан нам татна гэснээр татагдахгүй. Журмын хуулинд чингэж заасан. АН-ын хувьд анхнаасаа Ард нийтийн санал асуулга явуул гэж шаардчихаад одоо "Болъё" гэж байгаа нь харамсалтай. 

Ард нийтийн санал асуулгыг 10 дугаар сарын 30,31-нд явуулна. Амьдрал баян. Нэг өдөр нь салхи, шуурга тавибал яах вэ гэж үзсэн учир хоёр өдөр болгосон. 

Харин Ерөнхийлөгчийн асуултыг санал асуулгад оруулах эсэхийг Ард нийтийн санал асуулгын төслийн дараа хэлэлцэх боломжтой.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх