СУРВАЛЖИЛГА: БНХАУ-ЫН “ЭЛБЭГБАЯН” тосгоны “Ургацын баяр-2019”

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой, Видео сурвалжлага 3384

СУРВАЛЖИЛГА: БНХАУ-ЫН “ЭЛБЭГБАЯН” тосгоны “Ургацын баяр-2019”

 

БНХАУ-ын Жининь аймгийн “Элбэгбаян”  тосгоны 2019 оны ургацийн баярыг livetv.mn сурвалжиллаа. Уг тосгоны иргэд өмнө нь үүрийн бүрэнхийгээс үдшийн гэгээг тасартал өдөржин ногооны талбайд тариа тарьдаг хэдий ч аж амьдралын байдал нь нэн ядуу байдалтай байсаар саяхныг хүргэжээ. Харин

Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд ядуусын амьдарч байсан шавар тагзыг нурааж, бүх айлуудыг нэг загварын цэвэр бохир усанд холбогдсон байшинтай болгожээ. Түүгээр ч зогсохгүй ядуу тариачдын эзэмшиж байсан бүх газрыг хятадын газар тариалангийн том компанид түрээслүүлэх ажлыг зохион байгуулжээ. Ингэснээр тариачдын газарт орчин үеийн техник хэрэгслээр ногоо тарих болсон бөгөөд ургацын хэмжээ чанар ч огцом өссөн байна. Тариачин хүн тус бүр жилдээ 6000 юанаас дээш хэмжээний ургацын орлоготой болж, тариалан эрхэлж буй компанид ажилд орж нэмэлт цалин орлоготой болсон байна. Одоогийн байдлаар тус тосгоны 69 иргэнийг ядуурлаас бууруулах эрчимт төсөлд хамруулж байгаа аж. Уг тосгоны нэгэн настай эмэгтэй “Бүх насаараа тариан талбайд бөгтийтөл ажилласан хэрнээ нэн ядуу амьдралтай байсаар өдий насыг хүрсэн. Харин би одоо өөрийнхөө тариан талбайг улсын компанид түрээслүүлээд маш их мөнгийг хөлөө жийж амарч байгаад авч байна. Одоо л амьдралд минь аз жаргалын нар гийж байна” хэмээн хэлсэн юм.

Ургацын баярын үеэр “Элбэгбаян” тосгоныхон өөрсдийнхөө тарьж ургуулсан хүнсний ногоогоор элдэв төрлийн амтат хоол бэлтгэн тавиад тухайн жилд олсон орлого зарлагын дүн мэдээллийг сонсож, баярын буудлага хийгээд тэрхүү амттангаа бүгд хуваан идэж баярладаг юм байна.

 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Наад баяр чинь чиний өвөг дэадсийн толгойг хага цохиж хөөж зайлуулснаа тэмдэглэдэг баяр тэнэг ээ

Сэтгэгдэл үлдээх