LIVE: Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийг ард нийтийн санал асуулгаар батлах ёстой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Улс төр 1643

LIVE: Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийг ард нийтийн санал асуулгаар батлах ёстой

 

УИХ дахь АН-ын зөвлөлөөс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах саналаа албан ёсоор танилцууллаа. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Өнөөдрийг хүртэл АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах байр суурь, саналаа албан ёсоор хүргүүлээгүй байсан. Өчигдөр АН-ын удирдах зөвлөл, удирдлага, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулах өргөтгөсөн ажлын хэсгийн хуралдаан болж, хоёрдугаар хэлэлцүүлгийн үед АН-ын байр суурийг тодорхойлон хэлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.

Хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах гэж буй зүйл заалтууд нь нэлээн маргаан дагуулахаар байсан хэдий ч бид хамгийн гол суурь заалтуудад зарчмын байр сууриа хүргэх зүйтэй гэж үзлээ.

Энэ өөрчлөлтийн саналаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт албан ёсоор хүргүүлнэ.

Үндсэн хуульд дараах зарчмын суурь өөрчлөлтийг хийх ёстой. Үүнд:

·         Сонгодог парламентын ёсонд нийцсэн засаглалын  хуваарилалтыг хийж чадаагүй байна.

·         Төрийн эдийн засаг, санхүүгийн бодлогын сайжруулж чадаагүй байна

·         Төрийг хариуцлагажуулж чадаагүй байна гэдэг зарчмын байр сууриа хүргэж байна.

Энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ их хурлаар бус ард нийтийн санал асуулгаар батлах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд бид дараах албан бичгийг хүргүүлж байна гэв.

 

 

 

1 Сэтгэгдэл

  1. zochin

    Д.Эрдэнэбатаа одоо болноо чи хойч үедээ сайн сайхныг үлдээ. Чи дахиж сонгогдохгүй шүү одоо тэтгэвэртээ гар. Наад үндсэн хууль гээчээ дөмөгхөн юм хийлгэчих. Буян болно доо

Сэтгэгдэл үлдээх