Сагсанбөмбөгийн шинэ Ш.Энхийн-Од АНУ-д 100% тэтгэлгээр суралцах боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Сагс 3002

Сагсанбөмбөгийн шинэ Ш.Энхийн-Од АНУ-д 100% тэтгэлгээр суралцах боллоо

 

Монгол улсын гавьяат тамирчин Шаваржамцийн хүү, монголын сагсанбөмбөгийн "шинэ залуу од" Ш.Энхийн-Од АНУ-ын хэд хэдэн сургуулиас урилга аваад байсан ба суралцах сургуулиа сонголоо.

Ердөө сарын өмнө /зургаадугаар сарын 3-7 өдрүүдэд/ 18 хүртэлх насны 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-д Монголын багт нэгэн "тод од" гялалзаж байсан нь Ш.Энхийн-Од байлаа. Эх нутагтаа зохион байгуулагдсан ДАШТ-д урамтай сайхан тоглолтуудыг үзүүлж сагсанбөмбөгт хайртай үзэгч түмэндээ өөрийгөө хэн гэдгээ харуулсан Ш.Энхийн-Одыг олон улсын сагсанбөмбөгийн мэргэжилтнүүд хараандаа авч хэд хэдэн сургуулиудаас түүнд урилга илгээгээд байсан юм. Ш.Энхийн-Од өөрийн суралцах сургуулиа сонгохын тулд урилга илгээсэн сургууль бүр дээрээ очин бэлтгэлд хамрагдаж байсан ба эцсийн дүнд Prolific Prep сургуулийг сонгосон байна. Тус сургууль нь АНУ-ын үндэсний сагсанбөмбөгийн NBA-ын шилдэг тоглогчид болох Phoenix Suns багийн Жош Жаксон, Portland Trailblazers багийн Гары Трент нарын төгссөн сургууль юм. Prolific Prep сургуульд 2021 оныг дуустал Ш.Энхийн-Од 100% тэтгэлэгтэй суралцах эрхтэй болсон байна.  

Ш.Энхийн-Оддоо амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх