Копа Америка тэмцээний финалд Бразил - Перу тулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Хөлбөмбөг 1851

Копа Америка тэмцээний финалд Бразил - Перу тулна

 

Хөлбөмбөгийн 46 дахь удаагийн "Копа Америка 2019" тэмцээний хагас шигшээ тоглолтууд дуусч Бразил болон Перугийн шигшээ багууд финалд шалгарлаа. 

 

Хагас шигшээ эхний тоглолтод Копа Америка тэмцээний 14 удаагийн аварга Аргентины шигшээ багийг уг тэмцээний найман удаагийн аварга болох Бразилын шигшээ баг 2:0 харьцаагаар нутаг дээрээ буулган авч финалд шалгарсан юм. Уг тоглолтын бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин нөгөө хагас шигшээд 2015, 2016 оны Копа Америка тэмцээний аварга Чилийн шигшээ багийг Перугийн шигшээ баг 3:0 харьцаагаар буулган авч финалд шалгарлаа. 

Перугийн шигшээ баг ийнхүү 1975 онд Копа Америка тэмцээнд түрүүлснээсээ хойш анх удаа финалд шалгарлаа. Тэд хэсэгтээ тийм ч тийм ч сайн үр дүнг үзүүлж чадаагүй юм. Венесуэлтэй тэнцэж Бразилд 0:5 харьцаагаар хожигдон хэсгээсээ гурваар гарсан байдаг. Харин шөвгийн 8-д Уругвайг 5:0, хагас шигшээд  Чилийг ийнхүү 3:0 харьцаагаар буулган авч финалд шалгарч байна. 

Хөлбөмбөг сонирхогчдодоо эргэн сануулах үүднээс Копа Америка тэмцээний А хэсэгт Бразил болон Перугийн шигшээ багуудын тоглолтын тоймыг толилуулж байна. 

 

Чилийн шигшээ баг хэсэгтээ 5:0 харьцаагаар хожигдсон хариугаа финалын тоглолтод Бразилын шигшээ багаас авах эсэхийг бид энэ сарын 8-ны өдөр харах боломжтой болох юм.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх