LIVE: Н.Энхбаяр: Ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон бол тэр өөрөө Засгийн газраа толгойлох хэрэгтэй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

04 05сар 2024
Хууль эрхзүй 1727

LIVE: Н.Энхбаяр: Ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон бол тэр өөрөө Засгийн газраа толгойлох хэрэгтэй

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар УИХ-ын дарга Г.Занданшатартай Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар уулзалт хийжээ. МАХН-аас уг хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор дараах саналуудыг өнөөдрийн хурлаар дамжуулан илэрхийлж байгаа аж. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр 

“Үндсэн хуулийг төлөөлөгч хүмүүс биш ард түмний өргөн оролцоотойгоор өөрчлөх хэрэгтэй. Төлөөллийн ардчилал гэж байдаггүй юм. Энэ өөрчлөлт ард түмний эрх ашигт хэрхэн нөлөөлөх тухай үндэслэл гаргаж, одоогийн Үндсэн хуулийнхаа дутагдлуудыг зас. Ард түмэн бол анхдагч, төр засаг хоёрдогч гэдгийг Үндсэн хуульдаа суулгаж өгөх хэрэгтэй.

Одоогийн үндсэн хуулийн 6.1, 6.2-д Байгалийн баялаг нь ард түмний болон төрийн өмч байна. Мөн түүнийг ард түмний эрх ашгийн төлөө төр захиран зарцуулах тухай заасан байдаг. Энэ буруу заалт нь ард түмнийг ядууруулж байна. Учир нь төрийн өмч гэдэг нь дарга нарын л өмч болчхоод байна.

Байгалийн баялаг төрийн өмч, төр захиран зарцуулах эрхтэй байгаа учраас хүн бүр УИХ-д гарах гэж зүтгэж байна. Гэвч одоо 6.2-г л давтаад,энэ зүйл заалтад өөрчлөлт хийхгүй байгаа учраас энийг өөрчлөлт гэж үзэхгүй. Өмчийн хэлбэрийг өөрчлөхгүй бол ард түмний сайн сайхны төлөө зарцуулна гэдэг үг хоосон хэвээрээ үлдэнэ.

21-р зуун гараад байхад эрүүдэн шүүлтийн асуудал манай улсад байсаар байна. Ардчиллын баянбүрд чихшиг, Ардчилсан Ерөнхийлөгч гэж цоллосон хүн ажиллаж байхад эрүүдэн шүүлт байсан байна. Үүнийг хэрхэн засах талаар бид өөрсдийн саналыг оруулсан. Өнөөдрийн нэмэлт, өөрчлөлтөөр бол шүүхийн хараат бус байдлыг хангаж чадахааргүй байна. Мөн юу нэгдүгээрт вэ гэдэг тодорхойгүй байсаар байна. Төр засаг, гадныхан, мал нэгдүгээрт байна. Ард түмэн тээр хойно үлдэж байна. Монгол Улсын хамгийн чухал, нэгдүгээр асуудал ард түмэн юм гэдгийг Үндсэн хуульд тусгах ёстой.

Мөн Ерөнхийлөгч намын хүн байх албагүй бөгөөд Ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон бол тэр өөрөө Засгийн газраа толгойлох хэрэгтэй.

Засгийн газар нь биеэ дааж ажиллаж, давхар дээл өмсөх шаардлагагүй. Харин УИХ зөвхөн хууль тогтоох ажил л хийх ёстой. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол зургаан жил болгоод нэмэргүй” гэлээ.

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан

“Шүүгч нар өнөөдөр ямар өндөр цалин хангамжтай, ямар ажлын хөнгөлөлттэй нөхцөлд байлаа ч хүний хүсэл шунал хязгааргүй. Ард түмэн төрийн бодлогын гадуур байдгийн гай нь 17 шүүгчээс харагдаж байна. Шүүгчийг ард түмэн сонгож чаддаггүй. Гэвч эрх мэдлийн цорын ганц хүн нь ард түмэн. Тэд өөрөө хэнийг ямар үүрэг гүйцэтгүүлэхээ сонгодог байх ёстой.

Үндсэн хуульд төр засгийн эрх мэдлийг ард түмэн барих боломжийг хангаагүй. Хэн анхдагч гэдэг нь тодорхойгүй байна. Энэ гаж тогтолцоог засах шинж алга. Тиймээс энэ мэт суурь зарчмыг баталгаажуулах хэрэгтэй” гэв.

МАХН-ын дэд дарга Ж.Эрдэнэжамъян "Монголын ард түмэн байгалийн баялгаас эрх тэгш хүртэх ёстой гэж үзэж байна. Сүүлийн 20 жил лиценз нэрээр зарж, энэ нь ард түмний амьдрал нөлөөлдөггүй тогтолцоог бүгд шүүмжилж байна. Сүүлийн хэдэн жилийн улс төрийн тэмцлийн туг, далбаанд явж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт бол нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх ёстой. Гэтэл ийм нэг ч үг өгүүлбэр алга" гэсэн юм. 

Монгол хүний эрүүл мэнд, үнэлэмжийн талаарх нэг ч үг өгүүлбэр байхгүй байгааг ч МАХН-аас хэлж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр боловсролын салбарын төлбөрийг төр бүрэн хариуцдаг болох гэсэн заалтыг оруулж өгөх юм байна. 

УИХ, Засгийн газар, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд боловсрол эзэмшиж, төрийн албан хаагч, жирийн иргэдийн хүүхдүүд боловсро эзэмшиж чадахгүй байна гэдгийг МАХН-ын гишүүн хэлж байна" гэлээ

МАХН-ын дэд дарга Ж.Эрдэнэжамъян 

"Монголын ард түмэн байгалийн баялгаас эрх тэгш хүртэх ёстой гэж үзэж байна. Сүүлийн 20 жил лиценз нэрээр зарж, энэ нь ард түмний амьдрал нөлөөлдөггүй тогтолцоог бүгд шүүмжилж байна. Сүүлийн хэдэн жилийн улс төрийн тэмцлийн туг, далбаанд явж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт бол нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх ёстой. Гэтэл ийм нэг ч үг өгүүлбэр алга" гэсэн юм. 

Монгол хүний эрүүл мэнд, үнэлэмжийн талаарх нэг ч үг өгүүлбэр байхгүй байгааг ч МАХН-аас хэлж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр боловсролын салбарын төлбөрийг төр бүрэн хариуцдаг болох гэсэн заалтыг оруулж өгөх юм байна. 

УИХ, Засгийн газар, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд боловсрол эзэмшиж, төрийн албан хаагч, жирийн иргэдийн хүүхдүүд боловсро эзэмшиж чадахгүй байна гэдгийг МАХН-ын гишүүн хэлж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх