АНУ: Тоглоом тоглож байгаад гурван настай хүүгээ дайрч хөнөөжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Дэлхий дахинд, Гэмт хэрэг 7886

АНУ: Тоглоом тоглож байгаад гурван настай хүүгээ дайрч хөнөөжээ

 

АНУ-ын Техас мужийн иргэн 26 настай эмэгтэй Лексус Стагг жийп загварын Линколн автомашинаараа гурван настай хүүгээ дайрч аминд нь хүрсэн хэрэг гарчээ.

Техас мужийн Харрис хот дахь орон сууцны хяналтын камерт бичигдсэнээр эмэгтэй 2006 оны Линколн Навигатор автомашинаасаа гурван хүүхдээ буулгажээ. Тоглоомын дүрмээр ээж хүүхдүүдийг дайрах гэж оролдон хүүхдүүд зугтаж хөгжилдөх ёстой байж. Харамсалтай нь хоёр том нь замаас гарсан  ч гурван настай бага хүү зугтаж амжилгүй ганцаараа үлдэж дугуйн доор орсон байна.

Эмэгтэй 2,5 тн жинтэй машины дугуйгаар хүүхдээ дайран гарсан нь бичигджээ.

 

 

Уг хэрэг энэ сарын 11-ний өдөр үйлдэгдэж, цагдаа нар хайхрамж болгоомжгүйгээс гарсан хүн амины хэрэг гэж үзэн сэжигтнийг өнгөрсөн долоо хоногт  баривчилсан байна. Эмэгтэй доод тал нь 10 жилийн хорих ял сонсох юм. Орон нутгийн эрх баригчид жолооны ард суух, хүүхдүүдээ дайрах гэж оролдох нь огтхон ч хөгжилтэй тоглоом биш гэдгийг эцэг эхчүүдэд анхааруулжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    тэнэг ээж байна

  2. Зочин

    Ийм тэнэг тоглоом хүүхдүүдтэйгээ тоглодог мал юмаа. хайран хүүхэд

  3. Зочин

    balai gehees uur vg oldohgvi n

  4. Зочин

    tiim t1 togloom bdg gedgiig odoo l sonsoj bn ergvv eej

  5. Zochin

    Ene bol setgetsiin uwchin

  6. Zochin

    Ene bol setgetsiin uwchin

  7. Zochin

    Ene bol setgetsiin uwchin

  8. Zochin

    Iim mangar eej bdag l yum bna

Сэтгэгдэл үлдээх