Уругвайчууд дүү нарынхаа хариуг Эквадороос дөмөгхөн авлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Хөлбөмбөг 3289

Уругвайчууд дүү нарынхаа хариуг Эквадороос дөмөгхөн авлаа

 

Хөлбөмбөгийн 46 дахь удаагийн "Копа Америка 2019" тэмцээн Бразил улсад зохиогдож байна. "Коп Америка" тэмцээний түүх болон мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Нийт улсын 12 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа ба урилгаар Япон болон Катарын багууд оролцож байгаа юм. Одоогоор дараах хэсгийн тоглолтууд явагдаад байна. 

А хэсэгт:

  • Бразил 3:0 Боливиа
  • Венесуэл 0:0 Перу

В хэсэгт:

  • Аргентин 0:2 Колумбиа
  • Парагвай 2:2 Катар

С хэсэгт

  • Уругвай 4:0 Эквадор

Уругвай 4:0 Экуадор

Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн U20 хүртэлх насны ДАШТ-ны шөвгийн 16-д хоёр улсын залуучууд учраа тааран тоглоход Эквадорын залуучуудын шигшээ баг 3:1 харьцаагаар ялалт байгуулж улмаар ДАШТ-ний хагас шигшээ хүртэл явсан юм. Харин "Копа Америка 2019" тэмцээнд үндэсний шигшээ багууд нь хэсэгтээ хоорондоо таарч тоглоход Уругвайчууд залуучуудынхаа хариуг 4:0 харьцаагаар Эквадорыг бут ниргэлээ. 

Тоглолтод дараах гоолууд орсон байна. 

  • 6 дахь минутад Лодейро
  • 33 дахь минутад Кавани
  • 44 дэх минутад Суарез
  • 78 дахь минутад орсон гоолыг Экуадорын Минагийн автогоолоор бүртгэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх