LIVE: Д.Тэрбишдагва: Оюутолгойн талаар ярих хүн цөөрч байгаад харамсаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Улс төр, Видео мэдээ 1740

LIVE: Д.Тэрбишдагва: Оюутолгойн талаар ярих хүн цөөрч байгаад харамсаж байна

 

УИХ-ын гишүүн, УИХ-аас томилогдсон "Оюутолгой" ХХК-ийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва "Оюу толгой" ХХК-ийн талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

-Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн эхний дүгнэлт өнгөрсөн жилийн наймдугаар сард гарч, УИХ-ын гишүүдэд тарааж өгсөн. Улмаар 11 сарын 30-нд дэлгэрэнгүй тайлан гарсныг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж өгөөч гэж хандсан. Өнгөрсөн хугацаанд УИХ ч хуралдаж чадсангүй явсаар энэ оны хоёрдугаар сард ҮАБЗ-д хандаж, зөвлөмж гаргаж өгөхийг хүссэн. Яагаад гэвэл энэ одоо Монголд явж байгаа хамгийн том төсөл болоод байна. 

. Хэлэлцэх байх гэж найдаж байна. Иймд тайлантай холбоотой тогтоолын төсөл гаргах УИХ-ын ажлын хэсэг гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байгаа. 

Бид энэ тайлан хэлэлцүүлж өгөөч гэж зөндөө гуйгаад явж байна. Хэлэлцэх сонирхолгүй байгаад байх юм. Монголд төдийгүй, дэлхийд том төсөл. Дэлхий даяар УИХ ямар шийдвэр гаргахыг харж байна. Харин сэтгүүлчдэдээ их баярлаж байгаа. Оюутолгойн талаар ярих хүн цөөрч байгаад харамсаж байна. Ярихаараа аль нэг сэдвийг тойрч, яриад байгаагаас, олон талаас нь иж бүрнээр нь харж ярихгүй байна.   

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх