LIVE: Б.Ганхуяг: БНХАУ-ын иргэн Ү Жүн Хуа намайг дарамталж, алах захиалга өгсөн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Видео мэдээ, Нийгэм 3376

LIVE: Б.Ганхуяг: БНХАУ-ын иргэн Ү Жүн Хуа намайг дарамталж, алах захиалга өгсөн

 


БНХАУ-ын иргэд Монголын иргэдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудлаар өнөөдөр иргэд мэдээлэл хийлээ.

Иргэн Р.Эрдэнэчимэг: “2015 оны наймдугаар сарын сүүлээр аав минь ханиагаад байсан юм. Тэгээд энд нэг сайн эм зардаг хүн байна гээд нэгдүгээр хороололд байх . Энэ хэрэгт бид эрүү үүсгүүлэхээр цагдаад хандсан боловч хоёр прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Тэр эмийг мэргэжлийн хяналтын байцаагч шалгаад Монгол Улсад бүртгэлгүй эм болохыг тогтоосон. Хамгийн ноцтой нь Ү Жүн Хуа гэдэг хүн одоо болтол бүртгэлгүй эмээ зарж байгаа. Үүдэнд нь олон хүмүүс дугаарлаад байж байдаг гэсэн” гэв.


Иргэн Б.Ганхуяг: “Ү Жүн Хуа гэдэг хүн миний уурхайн лицензийг залилж хохироосон. Тэр хүн уурхайд маань хөрөнгө оруулна гэж хэлээд тэгэхийн тулд уурхайн лицензээ миний эхнэрийн нэр дээр шилжүүлбэл хөрөнгө оруулна гэж хэлсэн. Тэрнийх нь дагуу би уурхайн лицензээ Ү Жүн Хуагийн эхнэр н.Соёл-Эрдэнийн нэр дээр шилжүүлээд алдаж хохирсон. Миний уурхайн лиценз Хэнтий аймгийн Дадал суманд байрлах жоншны уурхай л даа. Энэ уурхай жилд 5-6 сая ам.долларын цэвэр ашигтай төсөл. Ү Жүн Хуа миний уурхайн лицензийг аваад зогсохгүй намайг алах захиалгыг 2017 онд н.Наранбаяр гэдэг хүнд өгсөн байсан. . Хятадууд хууль хяналтын байгууллагуудыг хүртэл гартаа атгачихсан байна” гэлээ.

3 Сэтгэгдэл

  1. зочин

    хужаа нар даварсан байна шүү.тэгж байгаад монголд байгаа хужаа нар монголчуудын хооронд нэг алаан болох вий дээ.

  2. Зочин

    угаасаа хятад хүний аманд орж ямар нь мэдэгдэхгүй эмийг өндөр үнээр авч л байдаг, гайхмаар тэнэг юм хэлэх ч үг алга6 ийм байхад хэн нь л ингэж даварна шүү дээ, хөөрхий монголчууд аа гэж

  3. Ачу

    Сүүлдээ ерөнхийлөгч ерөнхий сайд хоёрч хятадуудын эсрэг харж ч чадхаа байсан. Хүний адгаа бид тэргүүндээ залчихсан юм биш биз?!!

Сэтгэгдэл үлдээх