LIVE: ГХЯ: Хар тамхины хэрэгт ЕКГ-ын Консул болон жолооч хоёр холбогдсон

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Видео мэдээ, Гэмт хэрэг 2847

LIVE: ГХЯ: Хар тамхины хэрэгт ЕКГ-ын Консул болон жолооч хоёр холбогдсон

 

БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулын газар (ЕКГ)-ын ажилтнууд их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн асуудлаар ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ. Тэрээр, 

-Энэ оны тавдугаар сарын 3-нд ХБНГУ-ын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор манай улсын дипломат дугаартай автомашиныг саатуулсан. Саатуулан шалгах явцад 70кг геройний төрлийн мансууруулах бодис илэрсэн. Иймд. Мэдээллийг авсан даруйдаа холбогдох консулын арга хэмжээг авч ажиллаж байна. 

-5 сарын 3-нд гарсан хэргийг яагаад 6 сарын 6-нд буюу өнөөдөр мэдээлэв. ГХЯ яагаад энэ мэдээллийг нуув? 

-Нуусан зүйл байхгүй. Германы хууль, хяналтын байгууллага Берлин дэх манай ЭСЯ-нд мэдэгдээд, тэр дагуу бид мэдээлэл аваад, ар гэртэй нь холбоотой байгаа. Нэгд, ар гэрийнхнийх нь хүсэлтээр мэдээллийг шууд мэдээлдэггүй. Хоёрт, уг хэргийг тухайн улсын хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа учир мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй байдаг. Консулын ажилтнууд боловчиг энэ бол иргэний буюу консулын асуудал болдог юмаа. Консулын чиглэлээр ажиллаж байгаа. Эдгээр иргэд Герман руу ямар ажлаар явсан гэдгийг тодорхой мэдээгүй байна. 

-Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир энэ хавар дуудагдан ирсэн. Орны хүнийг нь томилохгүй удаж байгаагаас дипломат ажилтнууд дураараа дургиж байгаа юм биш үү? 

-.

-ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Билэгт, ГИХГ-ын дарга Д.Мөрөнгийн хүүхэд гэсэн мэдээлэл байна? 

-Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэхгүй мэдээлэх боломжгүй байна. Хэн нэгэн даргын хүүхэд учраас нууцлаад байгаа юм биш. Энэ хүмүүсийн цаана өөр хүмүүс байна уу гэдгийг манай Тагнуулын байгууллага шалгаж байгаа. 

-Энэ хоёр хүн одоо хаана байгаа вэ? 

-Дрезденд саатуулагдсан хэвээр байгаа. Өмнө нь хар тамхитай холбоотой ноцтой хэрэгт дипломат ажилтан холбогдсон хэрэг гарч байгаагүй.      

1 Сэтгэгдэл

  1. зочин

    олон хавар нэгэндээ гэж .улс орон минь хайран байна.дипломатч гэдэг чинь танил тал гэдэг үгүү эсвэл...

Сэтгэгдэл үлдээх