LIVE: Ч.Хүрэлбаатар: Eрөнхийлөгч Х.Баттулга надтай холбоотой дөрөв дэх хоригоо тавьж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Улс төр, Халуун сэдэв 2918

LIVE: Ч.Хүрэлбаатар: Eрөнхийлөгч Х.Баттулга надтай холбоотой дөрөв дэх хоригоо тавьж байна

 

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан ч уг хоригт хүчингүй болсон хуулийн заалт орсон тул хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яам уг асуудлаар тайлбар хийж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй, ""Хуулийг сайн уншаагүй, буруутгахын төлөө сургаар хандсан тал байна" гэсэн тайлбарыг удаа дараа хийсэн билээ

Харин өчигдөр /2019-05-22/ Ерөнхийлөгчийн Тамгийн газраас МЭДЭГДЭЛ гаргаж алдаа гаргасан мэргэжилтэндээ хариуцлага тооцсон хийгээд Сангийн яамнаас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “хариу тайлбар” гэх зүйл гаргаж хуульчлан тогтоосон төрийн дэг ёсыг үл тоомсорлосон үйлдэл гаргасанг буруутгасан юм. 

Үүсээд байгаа асуудалтай холбогдуулан бид Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулга авч хүргэж байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Өрийн удирдлагын тухай хууль Засгийн газрын өрийг зохицуулсан хууль шүү дээ. Хувь хүн болон хувийн хэвшлийн (Оюутолгой, Рио Тинто гм) авсан өр үүнд хамаагүй. Төсвөөс иргэнд төлөх өрийг зохицуулдаг хуулийг Өрийн удирдлагын тухай хууль гэдэг. Гэтэл энд заасан хуулийн заалт хамаарна гэсэн зүйл байна лээ. Одоо мөрдөгдөж байгаа 10 хувийг андуураад, 1 хувиар буулгаад буулгасан байна лээ. Рио Тинтотой холбоотой зүйл бичсэн байна лээ. Энэ компани Монголд бүртгэлтэй компани биш шүү дээ. Гэтэл энэ хууль чинь Монгол улсад бүртгэлтэй компаниудыг зохицуулсан хууль. Минийхээр бол буруутгахын тулд энд, тэндээс түүсэн зүйл оруулсан байна. Үнэхээр ойлгохгүй бол Сангийн яаман дээр ирээд, асуухад манайх нээлттэй. 

Надтай холбоотой дөрөв дэх хоригийг тавьсан гэж бичсэн байна лээ. Тэр үнэн шд. 

"Эдийн засгийн өсөлтийг хангасан, бизнэс эрхлэгчид болон ард иргэдээ дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, үндэстэн дамжсан корпорациуд татвараас зугтах боломжийг хаасан татварын багц хуулийг УИХ ээлжит бус чуулганаар баталсан юм. Тавьсан хоригийг боловсруулж бэлдсэн хүмүүс нь хуулийг ойлгоогүй, эсвэл уншаагүй туйлын хариуцлагагүй ажиллажээ. Тэр ч бүү хэл 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд ч хориг тавьжээ" гэлээ.

5 Сэтгэгдэл

  1. зочин

    Ерөнхийлөгчийн албатууд эхлээд татвар гэж юү болохыг ойлгох хэрэгтэй юм шиг бна даа. Тэгвэл ядаж хүчингүй болсон хуульд хориг тавьж эзнээ онигоонд оруулахгүй байхсан.

  2. Хотгор шанагаа авья

    Хотгор шанагаа буцааж өгөөрөй ард түмний өмч шүү

  3. Зочин

    Ийм тамгын газартай байхаар нүдний булай бололгүй яах вэ.

  4. mohgol irgen

    chi ch gaigui bnoo namaig bol yeronxiilogch bolsnoos xoish l xeden odor ongorson bna ter toolongoor xorig tavisaar l bgaa bi gutraagui uilaagui baij l bna setgeliin tenxeetei bai gej l zovloye dee Xurelbaataraa

  5. boldoggui bor

    battulga uuruu neg huuli gargah heregtei sh dee,ter tuslahuudtaigaa niileed

Сэтгэгдэл үлдээх