Ливерпүүл түрүүлж чадаагүй ч шилдэг нь байж чадсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Хөлбөмбөг 3411

Ливерпүүл түрүүлж чадаагүй ч шилдэг нь байж чадсан

 

Хэдийгээр Манчестер сити клуб Премьер лигийн цомыг өргөж тэднээс ердөө нэг л оноо дутуу Ливерпүүл "аман хүзүүдлээ". Урьд шөнө Манчестер Сити клуб хэрэв хожигдох эсвэл тэнцсэн тохиолдолд тэд ямар ч саадгүйгээр аварга болох байсан ч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Манчестер сити клуб Брайтон клубыг 4:1 харьцаагаар илт илүүрхэн буулгаж авч байхтай зэрэгцэн Ливерпүүл клуб Вольвес клубыг 2:0 харьцаагаар хожиж байлаа. Манчестер Сити болон Брайтон клубуудын тоглолтын тоймыг эндээс үзнэ үү.

  

Ливерпүүл клуб энэ улиралд ердөө ганц л удаа хожигдож долоон удаа тэнцсэн гайхалтай үр дүнг үзүүлсэн юм. Тэдний хожигдсон ганц тоглолт нь энэ оны нэгдүгээр сард аварга болсон Манчестер Сити клубт 2:1 харьцаагаар хожигдсон юм. Бусдаар бол тэд хол тасархай хожлуудыг ээлж дараалан авч байлаа. Ливерпүүлийн М.Салах, Мане нар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж Ван Дижк улирлын шилдэг тамирчин болсон зэрэг тэдний амжилтыг тоочоод баршгүй. Хамгийн сонирхолтой нь 97 оноотой улирлаа дуусгаад түрүүлж чадаагүй баг түүхэнд байгаагүй юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх