Манчестер Сити клуб зангаргатай аварга боллоо
Манчестер Сити клуб зангаргатай аварга боллоо

 

Тоглолтууд улирлын сүүлийнх гэдгээсээ илүүтэйгээр аварга тодрох тоглолтууд байсан тул хөлбөмбөг сонирхогчдыг дэлгэцийн өмнө уясан үдэш байлаа. Английн премьер лигийн хүрээнд хамгийн сүүлчийн 38 дахь тойргын тоглолт дээр аварга баг тодрох нь ховор үзэгдэл юм. Энэ улирал тун онцгой сайн тоглолтыг үзүүлсэн Манчестер Сити болон Ливерпүүл клубуудын хооронд аваргын түрүүг хэн хүртэх вэ? гэсэн тоглолтууд байлаа. 

Ливерпүүл клубт ямар боломж байсан бэ? 

Хүснэгтэд ердөө нэгхэн онооны илүү явж байсан Манчестер сити клуб хэрэв Брайтон клубт хожигдох эсвэл тэнцсэн тохиолдолд Ливерпүүл клуб  Волвес клубыг хожиж байж цом өргөх боломж байлаа.

Тоглолтууд зэрэг явагдсан ба Ливерпүүлчүүд тоглолтын 17 дахь минутад гоолдлоо. Харин Манчестер сити гоол оруулах нь битгий хэл тоглолтын 27 дахь минутад хаалгандаа гоол алдчихлаа. Манчестер Ситигийн дасгалжуулагч Пеп Гуардиола сандарч эхэллээ. Гэвч сандрах шаардлагагүй гэдгийг Агуеро баталж хариу гоолыг ердөө нэг минутын дараа Брайтон хаалганд зоолоо. Үүнээс хойш Манчестер ситигийн тоглолт сэргэж 38 дахь минутад Лапорте, 63 дахь минутад Махрез, 72 дахь минутад Гудоган нар гоолдож 4:1 харьцаагаар Брайтоныг талбай дээр нь бут ниргэлээ. 

Манчестер Сити клуб Премьер лигийн аварга боллоо. Тэд аварга болохдоо сүүлийн тоглолтдоо арвин гоолоор хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Одоогоос 10 жилийн өмнө Манчестер Юнайтед клуб 2007/2008 болон 2008/2009 улиралд дараалан аварга болж байсан бол Манчестер Сити клуб 2017/2018 болон 2018/2019 онуудад дараалан аварга боллоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2019-05-19
118
112
Хөл бөмбөг
English Premier League
1
4
1
3
5
3
0
4
0
0
2
0
0
2
1
1
2
2
1
4
Spanish Primera División
0
2
2
2
German Bundesliga
5
1
0
2
2
1
1
5
4
2
5
1
0
0
8
1
2
1
Italian Serie A
0
0
4
1
1
0
2
0
1
1
4
1
UEFA Champions League
2
3