Монголын баг 3х3 сагсан бөмбөгийн Оюутны ААШТ-д түрүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Сагс 2882

Монголын баг 3х3 сагсан бөмбөгийн Оюутны ААШТ-д түрүүллээ

 

Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг хурд хүчээ сорин өрсөлдсөн ба Монгол улсаас эрэгтэйчүүдийн ангилалд Мон-Алтиус сургуулийн залуу баг, эмэгтэйчүүдийн ангилалд МУИС-ийн баг тус тус өрсөлдсөн юм.

Манай эмэгтэй багийн хувьд тавдугаар байрт шалгарсан бол эрэгтэй баг маань дараах тоглолтуудыг хийж Ази тивийн аварга боллоо. 

  • Мон-Алтиус /Монгол/ 21:18 Taylor's University /Малайз/
  • Chengchi Univ /Тайвань/ 17:16 Мон-Алтиус /Монгол/
  • Мон-Алтиус /Монгол/ 16:15 БНСУ
  • Мон-Алтиус /Монгол/ 21:15 Хонг Конг

Хэсэгтээ дээрх тоглолтуудыг хийж хэсгээсээ хоёроор гарсан юм. Хэсгийн тоглолтуудын бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Харин өчигдөр хагас шигшээд В хэсгээс нэг ч хожигдолгүй гарсан Индонезийн багтай тун ширүүн тоглолтыг үзүүлж нэмэлт цагт 18:17 харьцаагаар буулган авсан юм.

Финалын тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Тайваний багтай тоглон илт илүүрхэн буулган авч Ази тивийн аварга боллоо. 

Ийнхүү манай баг энэ оны 11 сард болох оюутны ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Манай багийн дундаж 18.5 байсан юм. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх