ШУУД: Б.Жавхлан: Зээлийн хүүг хүчээр бууруулбал бид ардчилсан зах зээлийн зарчмаасаа ухарна гэсэн үг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Эдийн засаг, Видео мэдээ 2004

ШУУД: Б.Жавхлан: Зээлийн хүүг хүчээр бууруулбал бид ардчилсан зах зээлийн зарчмаасаа ухарна гэсэн үг

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоохтой холбоотой асуудлаар ярилцлаа. Удахгүй энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Ганц зээлийн хүү биш зах зээлийн эдийн засаг гэдэг ерөнхий онол маань бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар тогтож ирдэг суурь зарчимтай. Зээлийн хүү гэдэг бол санхүүгийн зах зээл дээрх үнэ. Талх, бензиний үнэ гэдэг шиг л ойлголт.

Монголчууд бид 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш захиргааны аргаар үнийн дээд хязгаарыг тогтоох гэж оролдсон амжилтгүй оролдлого олон бий. Амжилтад хүрээгүй.

Мэдээж бүх бараа бүтээгдэхүүний үнийг аль болох бага байлгах нь төрийн ажил байх ёстой. Иргэдийн хүлээлт ч бий. Зээлийн хүүг бууруулах нь аль ч үеийн төр засгийн бодлогын цөмд явж ирсэн. 1990 оны дунд, 2000 оны эхэн үеийг бодвол зээлийн хүү харьцангуй бууж ирсэн хэдий ч хангалттай түвшинд хүрээгүй байна.

Учир шалтгаан нь инфляци юм. Төв банкны мөнгөний бодлого, засгийн газрын, гадаад худалдааны бодлого гэх мэт бүх зүйл инфляцитай холбогдоно. Макро бодлого зөв явах юм бол санхүүгийн зах зээлийн хамгийн суурь өртөг болох инфляци өөрөө нам дор болох ёстой. Ядаж 5-аас доош болох юм бол зээлийн хүү буурна. Одоо бол инфляци 8-10 хувьтай байна. 

Гэтэл төр өөрөө энэ бодлогоо уялдуулж чадахгүй байгаа учраас Монгол улс макро тэнцвэрээ олж чадахгүй 20 хэдэн жил боллоо. 

Одоо бид инфляцаа нам дор удирдаж чадахгүй байж төр захиргааны аргаар зээлийн хүүгээ буулгаж болохгүй. Зах зээлийн эдийн засгийн горимоосоо бууж өгч байна л гэсэн үг шүү дээ. Хүчээр буулгавал богино хугацаанд арга хэмжээ авахаас урт хугацаандаа болохгүй.

Түүний оронд төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, экспорт, импортоо зөв уялдуулах вэ гэдэг бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Хүчээр зээлийн хүүг бууруулбал сөрөг үр дагавар маш их" гэлээ. 

2 Сэтгэгдэл

  1. irgen

    hol ochij huts aa heden jil ard tumniig shulah gesen yum, huug barih mash zov shudarga zarchim. jinhene ardchilal, ene durakd helhed ard tumnii toloo hiij baigaa buhen ardchilaliin toloo baidag yum oilgo uhaar, banknii ezen heden durak hagartlaa byjaad odoo boloo sh dee

  2. Зочин

    Эдийн засгийн мэдлэгтэй л гишүүн байна.Инфляцийг бууруулахын тулд юуг голлон анхаарч, гол чиглэлээ барьж ажиллах тал дээр эдийн засагчид,эрдэмтдийнхээ толгойг ашиглах хэрэгтэй.Хоорондоо маш холбоотой.Гадна орчинд сонирхдог хөнгөн үйлдвэрлэлүүдээ дэмжиж,экспортоо нэмэгдүүлэх,хамгийн чухалд тооцогдох зүйлсээ оруулж ирдэг,төсөв нь үрэлгэн биш чанартай,өр бага тавьж,авсан зээлээ үрэлгэн цацах биш чулуу болгож эргээд ашиг олох зүйлд хөрөнгө оруулалт хийж чадвал улс орон зах зээлийнхээ зарчмаар зөв явж хөгжилд хүрнэ шүү дээ. Энэ бол энгийн логик. Бас айл бүхэн,иргэн бүр өөрийн хэрэгцээндээ чадах бүхнээ хийж хэрэглэх ёстой.

Сэтгэгдэл үлдээх