ШУУД: Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээн 'Дэвжээ №1'

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Спорт, Жүдо 2251

ШУУД: Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээн 'Дэвжээ №1'

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор эхлэх гэж байна. Уг тэмцээн 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өнөөдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх зодоглоно. Тэмцээний хуваарь болон өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Яг одоо нэгдүгээр дэвжээн дээр эмэгтэйчүүдийн -48кг жингийн А хэсэгт ОУХМ Э.Гэрэлмаа эхний тойрогт Испанийн Лаура Мартинез Абелендатай барилдах гэж байна. Хэрэв ялсан тохиолдолд тус жинг тэргүүлж буй Лондон-2012 оны олимпийн их наадмын аварга, дэлхийн алт, мөнгө, хүрэл медальт Аргентин улсын домогт бөх Паула Паретотой шилдэг наймд шалгарахын төлөө хүч үзнэ. ОУХМ Э.Гэрэлмаагийн хувьд өнгөрсөн онд Варшав-2018 Европын нээлттэй тэмцээнд түрүүлээд байгаа шинэ залуу тамирчин юм.

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

 Жич: хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх