Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн маргааш албан ёсоор эхлэх гэж байна. Уг тэмцээн 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа бол манай улсаас дараах 20 жүдоч оролцох юм.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
Гуравдугаар сарын 15 өдөр:
14:30 цагаас эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн урьдчилсан барилдаанууд.
20:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
Гуравдугаар сарын 16 өдөр:
14:30 цагаас эмэгтэйчүүдийн 63кг, 70кг, эрэгтэйчүүдийн 73кг, 81кг жингийн урьдчилсан барилдаанууд.
20:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
Гуравдугаар сарын 17 өдөр:
14:30 цагаас эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн 90кг, -100кг, +100кг жингийн урьдчилсан барилдаанууд.
20:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
Маргааш барилдах манай бөхчүүдийн оноолт:
Эрэгтэйчүүдийн 60кг жинд энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, эрч спорт хорооны тамирчин Л.Өнөболд эхний тойрогт Морокко улсын жүдоч Вассоу Иссамтай учраа таарсан байна.
Эрэгтэйчүүдийн 66кг жинд өнгөрсөн оны Дюселдорфийн их дуулгын хүрэл медальт Б.Эрхэмбаяр эхний тойрогт Туркын Сандал Синантай барилдах оноолт гарчээ.
Эмэгтэйчүүдийн 48кг жинд өсвөрийн Ази тивийн аварга, энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ний 52кг жингийн хүрэл медальт Э.Гэрэлмаа А хэсгийн эхний тойрогт Испани улсын жүдоч Мартинез Лауратай барилдах бол D хэсэгт энэ жилийн Европын Обервартын нээлттэй тэмцээний аварга, улсын аварга шалгаруулах тэмцээний аварга, Алдар спорт хорооны тамирчин Г.Наранцэцэг эхний тойрогт Казакстаны Науатбек Акмаралтай учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд энэ жил тун өнгөтэй сайхан барилдаж байгаа Л.Сосорбарам эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт тус жинг тэргүүлэн барилдаж буй ОХУ-ын Кузиутина Наталиатай барилдах оноолт гарчээ.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд Л.Энхрийлэн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Тайвань улсын Лиен Чентэй барилдах оноолт гарчээ.
Manaihan ugaasaa judoogiin dewjeeg ezegneheer torston hvmvvs bgan Mongoliinhoo bvh judochiddoo ulam ih amjilt hvhsiidaa amjilt ta nar shvv