Челси Европа лигт шуугиулж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Спорт, Хөлбөмбөг 2256

Челси Европа лигт шуугиулж байна

 

Урьд шөнө Европа лигийн шөвгийн 16-ийн хариу тоглолтууд явагдлаа. Өчигдрийн тоглолтуудаас магадгүй хамгийн үзүүштэй нь Английн Челси болон Украйны Динамо Киев клубуудын хариу тоглолт байж мэднэ. Шөвгийн 16-ийн эхний тоглолтод Челси клуб өөрийн Станфорд Бридж цэнгэлдэх хүрээлэндээ Динамо Киев багийг 3:0 харьцаагаар хожоод байсан бол урьд шөнийн хариу тоглолтод Динамо Киевийг Олимпийский талбай дээр нь 5:0 харьцаагаар бут ниргэв. 

Английн Челси болон Украйны Динамо Киев клубуудын хариу тоглолт

Тоглолт эхлээд ердөө 5 минутын дараа Оливер Жиру гоолын салхийг хагаллаа. Тэрээр энэ тоглолтод 5, 33, 59 минутад гоолдож хэт-трик хийлээ. Нэгдүгээр үеийн төгсгөлд Алонсо, 78 дахь минутад Хадсон Одои гоолдлоо. 

Английн Челси болон Украйны Динамо Киев клубуудын хариу тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх