Снукер биллиардын 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээн эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Спорт, Биллиард 1791

Снукер биллиардын 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээн эхэллээ

 

Англи улсын Престон хотноо снукер биллиардын мэргэжлийн тоглогчдын чансаа өндөртэй 2019 Coral Players Championship тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлж энэ сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэн явагдана. Энэ жилийн тэмцээнд шилдэг 16 тамирчин өрсөлдөж байгаа ба түрүү жилийн аварга Ронни О Сулливан мөн оролцож байна. 

Шагналын сангийн хувьд нийт 380.000 паунд ба ялагч нь 125.000 паунд буюу монгол мөнгөөр 450 гаруй сая төгрөг хүртэх томоохон шагналын сантай тэмцээн юм. 

Өчигдөр хоёр тоглолт явагдсан ба Ронни О Сулливан 6:4 Бары Хавкинс, Марк Аллен 6:2 Стефен Магуире гэсэн тоглолтууд явагдлаа. 

Coral Players Championship 2019 тэмцээний эхний тойрог

Дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй домогт биллиардчин Ронни О Сулливан дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдэж буй Барри Хавкинстай учраа тааран тоглолоо. Тоглолт 4:6 харьцаагаар Ронни О Сулливаны ялалтаар өндөрлөсөн ба энэ тоглолтод гурван ч удаа 100 дээш оноо авсан сонирхолтой тоглолт болж өнгөрлөө. Урьд өмнө нь хоёр тоглогч 14 удаа учраа тааран тоглоход Ронни 12 удаад нь хожоод байсан юм. 

Ронни О Сулливан болон Бары Хавкинс нарын тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх