ЦЕГ-аас цэнхэр халимны үргэлжлэл Момо тоглоомын тухай сэрэмжлүүлэг хүргэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Видео мэдээ, Халуун сэдэв 9413

ЦЕГ-аас цэнхэр халимны үргэлжлэл Момо тоглоомын тухай сэрэмжлүүлэг хүргэлээ

 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн Хошууч П.Болормаа Цэнхэр халимны үргэлжлэл Момо тоглоомын тухай сэрэмжлүүлэг хүргэлээ. 

-Цахим орчинд янз бүрийн челленж явагддаг. Гэтэл 5-15 насны хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлэхүйц Момо гэх аймшгийн хүүхэлдэй хүүхдүүдэд амиа хорлох гэх мэт сөрөг зүйл хийх зааварчилгаа өгч байна. Энэ дүр нь 2016 онд Япон улсад гаргасан аймшгийн хүүхэлдэйн дүр юм. Испани, Аргентин зэрэг улсад Момогийн зааварчилгаагаар янз бүрийн үйлдэл хийсэн тохиолдол бүртгэгдээд байна. Испани хэлээр анх тархаж байсан бол одоо англи хэлээр цацагдаж байгаа. 

Хүүхдүүдээс энэ тухай асуухад Момог мэдэж байна гэдэг эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарал хяналт тавьж, нээлттэй харилцах шаардлагатайг харуулж байна. Хүүхдүүддээ энэ бол бодит зүйл биш, даган дуурайж болохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй гэлээ.   

Энэхүү мэдээллийн дагуу livetv.mn сайтын хамт олон Момо хүүхэлдэйн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг (энд дарж уншина уу) үргэлжлүүлэн хүргэнэ.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх