СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Анхаар! Moмo чэлленжээс хүүхдүүдээ хамгаалах заавар зөвлөмжийг танилцууллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 Цахим ертөнцөд  тархаад буй "Момо" гэх чэлленжээс сэрэмжлэхийг эцэг эхчүүдэд анхааруулж Умард Ирландын цагдаагийн газраас албан ёсоор сэрэмжлүүлэг, заавар зөвлөгөө гаргажээ

"Момо" чэлленж нь 2018 оны долдугаар сард анх гарч ирсэн бөгөөд үүнээс хойш хэсэг намжаад байсан ч шинэ оны эхэнд дахин хүүхдүүдийг айлгаад эхэлжээ.

Хүүхэд багачуудын Youtube, Facebook сувгаар хамгийн их үздэг дуу, бичлэг, тоглоомын дундуур Момо гэх бүлтгэр нүд, шингэн үс, жижиг хамар, дарвагар амтай хүйтэн царайтай хүүхэлдэй гэнэт гарч ирж эхний ээлжинд танилцан, дараагийн ээлжинд утасны дугаарт хадгалах, дуудлага мессэжэд хариу өгөх, мэдээлэл дамжуулахыг шаардаж улмаар эм ууж, хоолойгоо огтлох зэрэг өөрийгөө гэмтээж егүүтгэх даалгавар өгдөг байна. Хүйтэн царайт хүүхдүүдийг цэвдэг хоолойгоор айлгаж хүссэнээ хийлгэхийг хүсдэг гэжээ.

 

 

Умард Ирландын цагдаагийн газраас уг чэлленжийн ард мэдээлэл цуглуулахыг хүссэн хакерчид байгаа бөгөөд WhatsApp ашиглан зурвас илгээх, утасны нэр хадгалах цэсэнд дугаар нэмэх зэргээр хакердахыг оролддог гэж үзсэн байна. Тиймээс Англи хэлтэй хүүхдийн контент дундуур гарч ирдэг Момо чэлленжээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд дараах заавар зөвлөмжийг дагахыг уриалж байна.

- Таны хүүхэд цахим ертөнцөөс юу үзэж, ямар мэдээлэл авч байгааг мэддэг байх хэрэгтэй

- Хүүхдүүддээ танихгүй хүний үгэнд орж болохгүй гэдгийг захиж ойлгуулах

- Хүсээгүй үйлдлийг нь хүчээр хийлгүүлэх хууль бус, хэнд ч тийм эрх байхгүй гэдгийг хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлгуулах

- Хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, юу хийж байгааг нь тогтмол хянаж байх

 

"Момо" нь зөвхөн хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдэд ч мөн нөлөөлж удирдахыг оролдож байна гэж Ирландын цагдаагийн газраас сэрэмжлүүлсэн байна. Хэрэв таны хүүхдэд дараах шинж тэмдэг илэрч байвал та холбогдох газруудад яаралтай хандаарай.

- Хүүхэд тань гэнэт нууцлаг болж, онлайнд юу хийж байгаагаа хэлэхээс татгалзаж эхэлбэл

- Интернэт болон цахим сүлжээнд урьдынхаасаа хэт их хугацаа өнгөрөөж байвал

- Үзэж харж буй дэлгэцээ таныг ойртоход сольж өөрчлөөд байвал ямар нэг сэжигтэй зүйл нууж байж болзошгүй гэдгийг анхаараарай

- Утсаар оролдох, зурвас бичих, интернэтээр аялсныхаа дараа уурлаж уцаарладаг бол

- Гар утас, цахим хаяг дээр нь танихгүй шинэ дугаарууд хадгалагдаж эхэлсэн бол та цаг алдалгүй хүүхэдтэйгээ ярилцаж, цахим гэмт хэргээс хамгаалах газруудад хандахыг зөвлөж байна.

Момогийн өмнө үүнтэй ижил "Цэнхэр халим" чэлленж 2017 онд гарч байсан. Тиймээс бага насны хүүхдүүдээ хамгаалахын тулд цагдаагийн газраас өгч буй заавар, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөөрэй.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.