Гоолын баяраа зохисгүй тэмдэглэсэн дасгалжуулагч торгууль хүлээнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

14 05сар 2024
Спорт, Хөлбөмбөг 2517

Гоолын баяраа зохисгүй тэмдэглэсэн дасгалжуулагч торгууль хүлээнэ

 

Европын аваргуудын лигийн шөвгийн 16 багийн хасагдах шатны хоёр тулааны эхний тоглолтууд сонирхолтой тоглолтуудаар дүүрэн болж өнгөрлөө. Италийн Ювентус болон Испанийн Атлетико Мадрид багуудын тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан нь мэдээж. 1965 оноос хойш Атлетико Мадрид багийг Ювентус хожиж чадаагүй байсан ч энэ удаад Ювентуст домогт Рональдо байгаа нь түүхийг өөрчлөх болов уу хэмээх таамаг байсан ч биз. Гэвч энэ таамаг талаар болж Атлетико Мадрид 2:0 харьцаагаар Ювентусыг буулган авлаа. Уг тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Мөн түүнчлэн Атлетико Мадрид багийн дасгалжуулагч Диего Симоне тун зохисгүй байдлаар гоолын баяраа тэмдэглэсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрээр энэ үйлдэлдээ торгууль хүлээхээр болоод байна. Одоогоор торгуулийн хэмжээ хэр хэмжээтэй байхыг нийтэд зарлаагүй байна.  

Атлетико Мадрид багийн Аргентин дасгалжуулагч Диего Симонегийн гоолын баяраа хэрхэн тэмдэглэснийг толилуулж байна. Тэрээр энэхүү зүй бус үйлдлээ "Бидэнд маш олон бөмбөг бий" гэж тайлбарласан байх юм. 

Хөлбөмбөгчид гоолын баяраа янз бүрээр тэмдэглэдэг ч энэ мэт ёс бус үйлдэл гаргах нь ховор байдаг. Та бүхэндээ хөлбөмбөгчдийн сонирхолтой гоолын баяруудын түүвэр бичлэгийг хүргэж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх