МУГТ Н.Төгсцогтын ялагдашгүй цуврал №5

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Спорт, Бокс 2609

МУГТ Н.Төгсцогтын ялагдашгүй цуврал №5

 

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж ганц ч ялагдаагүй 11 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийг аваад байлаа билээ. Манай сайт МУГТ Н.Төгсцогтын ялалт бүрийг та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Эхний гурван тулааны талаарх мэдээг үзэхийг хүсвэл энд дарж үзнэ үү. Хоёр дахь цувралыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Гурав дахь цувралыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Дөрөв дэх цувралыг энд дарж үзнэ үү. 

10. Колумын хүчирхэг Оскар Эскандоныг нам цохив /2018.05.26/

28 тулаанд орж 25 ялсны 17-г нь хүнд цохилтоор буулган авсан түүхтэй Колумбын Оскар Эскандоныг "Төгсөө хаан" нам цохив. Дэлхийн аваргын төлөө тоглож байсан О.Эскондон Н.Төгсцогтын цохилтыг хоёр үе л дааж, гурав дахь үе дээр нь хэвтээд өгөв. Гуравдугаар үеийн хонх цохиод л Н.Төгсцогт баруун гарын цохилтоор хоёр ч удаа газар сөхрүүлж чадсан. Нэгэнт илт давуугаа мэдэрсэн Төгсөө тун удалгүй баруун, зүүн, баруун цохилт угсруулан Оскарыг газарт хэвтүүлснээр түүний 10 дахь ялалт нэр төртэйгээр ирлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх