2019 он дэлхийн чансааг тэргүүлэгчдэд ээлгүй байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Спорт, Биллиард 2186

2019 он дэлхийн чансааг тэргүүлэгчдэд ээлгүй байна

 

Их Британи улсын Челтенхам хотноо снукер биллиардын "Coral Wolrd" гран при тэмцээн энэ өдрүүдэд явагдаж байна. Уг тэмцээнд 32 шилдэг тамирчин өрсөлдөж байгаагийн дотор дэлхийн чансааг тэргүүлж буй эхний 10 тамирчин бүгд тоглож байгаагаараа онцлогтой юм. 

Одоогоор шөвгийн 8 тамирчин үлдээд байгаа бол дэлхийн чансааг тэргүүлэгчдээс Марк Селби, Жадд Трамп, Бары Хавкинс, Кайрен Вилсон нар үлдээд байна. 2019 он гарсаар дэлхийн чансааг тэргүүлэгч тамирчдад халтай жил болж байгаа ба хашир туршлагатай тамирчид тэмцээний эхнээс хожигдсоор байгаа юм. 

Энэ удаад шөвгийн наймд үлдэхийн төлөө дэлхийн №1 тамирчин Марк Селби Тайландын Ноппон Саенгхамтай тоглосон тоглолтыг та бүхэндээ онцлон хүргэхээр бэлтгэлээ. Уг тоглолтын эхэнд Марк Селби удирдлагыг гартаа авч 129 оноогоор тоглолтыг эхлүүлсэн ба цааш тайланд тамирчинд боломж өгөхгүй байсаар хожил авлаа. Урьд өмнө нь хоёр тамирчин 6 удаа таарч тоглоход Марк Селби 5 удаад нь хожоод байсан боловч хамгийн сүүлд өнгөрсөн жил World Open тэмцээний шөвгийн 16-д учраа тааран тоглоход Ноппон Саенгхам хожоод байсан юм. 

Марк Селби болон Ноппон Саенгхамтай тоглосон тоглолтын бичлэгийг хүргэж байна. 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх