МУГТ Н.Төгсцогтын ялагдашгүй түүх №3

Сурталчилгаа
МУГТ Н.Төгсцогтын ялагдашгүй түүх №3

 

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж ганц ч ялагдаагүй 11 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийг аваад байлаа билээ. Манай сайт МУГТ Н.Төгсцогтын ялалт бүрийг та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Эхний гурван тулааны талаарх мэдээг үзэхийг хүсвэл энд дарж үзнэ үү. Хоёр дахь цувралыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

7. АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange Сounty Fair” цогцолбор /2016.12.08/
Н.Төгсцогт мэргэжлийн боксын долоо дахь тулаанаа Мексикийн Г.Меразтай хийлээ. Өмнө нь зургаан тулаан хийж бүх өрсөлдөгчөө нокаутаар ялаад байсан Н.Төгсцогт энэ удаа ч техникийн илт давуугаар тоглолтоо дуусгасан юм. Нэгдүгээр үед хоёр тулаанч бие биенээ туршиж тоглосон бол удаах үед нь Төгсцогт өөрийгөө бүрэн мэдэрч илт давамгай тоглосон юм. Мексикийн боксчин Герман Мераз эхний хоёр үед дажгүй тоглолт үзүүлсэн ч гуравдугаар үед Төгсцогтын цохилтыг хамгаалахаас өөр юу хийж чадахгүй байлаа. Гуравдугаар үед өрсөлдөгчөө хоёр ч удаа тоолуулж илэрхий давамгайлж эхэлсэн Н.Төгсцогт 4,5 дугаар үед довтолж тоглосоор өрсөлдөгчийнхөө хүчийг бүрэн шавхлаа. 
Зургаадугаар үеийн хонх цохисон ч Герман Мерезийн дасгалжуулагч татгалзсанаар техникийн нокуатаар манай тамирчин яллаа.

8. АНУ-ын Алабама /2017.02.25/

Түүний найм дахь тулаан Филиппиний Жон Хеминотой хийсэн тулаан юм. Энэ удаагийн өрсөлдөгч нь 23 тулаан хийж 15 ялсан нилээн хүчтэй гартай боксчин байв. Нийт 10 үе тулалдах ёстой тулаанд Н.Төгсцогт өрсөлдөгчөө хэд хэдэн удаа тоолуулсан ч Жон Хемино сэргэлт хурдан авахаас гадна хариу хүчтэй цохилтуудыг ч хийсээр байлаа. Хамгийн сүүлийн 10 дахь үе дээр "Хаан" түүнийг дутуу гаргахаар шуургалсан довтолгоонуудыг хийж Хемино хариу үйлдэл үзүүлж чадаагүй ч тэсч зогссоор байсан ч шүүгч тулааныг зогсоохоос өөр арга байсангүй. "Хаан" итгэл төгс найм дахь ялалтаа авлаа. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    mundag

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0