МУГТ Н.Төгсцогтын ялагдашгүй түүх №2
МУГТ Н.Төгсцогтын ялагдашгүй түүх №2

 

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж ганц ч ялагдаагүй 11 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийг аваад байлаа билээ. Манай сайт МУГТ Н.Төгсцогтын ялалт бүрийг та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Эхний гурван тулааны талаарх мэдээг үзэхийг хүсвэл энд дарж үзнэ үү. 

4.Калифорни Коста-Меса /2015.12.03/ 
Н.Төгсцогт мэргэжлийн боксын дөрөв дэх тулаанаа мөн л Мексикийн тулаанч Педро Мелотой хийлээ. Тоглолтын хоёрдугаар үед "хааны" баруун гарын цохилт Мелог 10 тоолуулахад хангалттай байлаа.

Нэгдүгээр үе:

Хоёрдугаар үед Педро Мело "дууслаа"

5. Калифорни муж Ирвине /2015.05.05/

Түүний тав дахь өрсөлдөгч нь АНУ-ын Хуан Руйз байлаа. Хуан Руйз эхний дөрвөн үе л тэсэж ялагдлаа хүлээн зөвшөөрснөөр "Хаан" тавдахь ялалтаа авсан юм. Энэ тулаан Хуан Руйзын сүүлийн тулаан байсан бололтой. Энэхүү ялагдлаасаа хойш дахин дэвжээнээ гараагүй байгаа юм. 

6. АНУ Миссиссиппи муж Туника хот /2016.07.15/
Н.Төгсцогт “Horseshoe Tunica Hotel&Casino”-д “Dynamite” хочит Рафаэль Васкестай тулалдаж, эхний үед буюу минут 1 минут 24 секундэд өрсөлдөгчөө буулгаж авлаа. Хоёр тамирчны тулаан 10 раундаар товлогдсон байсан юм. Р.Васкес Төгсөөтэй тулалдахаас халшран эхний удаа бултсан ч энэ удаа яаж ч чадсангүй. “Dynamite” хочит Рафаэль Васкес карьерийнхээ туршид 18 тулаанд орж 16 ялсныхаа 13-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан үнэхээр хүчтэй тулаанч "байсан" юм. Байсан хэмээн тодотгосны шалтгаан нь тэрээр Н.Төгсцогтод дөнгөж эхний үе дээр хүнд цохилтод орж ялагдсанаасаа хойш дахин дэвжээнээ мөн гараагүй байна. 

Н.Төгсцогт “Dynamite” хочит Рафаэль Васкесыг эхний үе дээр нам цохив. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2019-07-15
92
95
Хөл бөмбөг
English Premier League
1
4
1
3
5
3
0
4
0
0
2
0
0
2
1
1
2
2
1
4
Spanish Primera División
0
2
2
2
German Bundesliga
5
1
0
2
2
1
1
5
4
2
5
1
0
0
8
1
2
1
Italian Serie A
3
1
2
0
2
1
3
1
1
2
0
0
2
1
2
3
UEFA Champions League
0
0
3
1
2
0
4
0
2
3
3
1
1
2
1
1
2
0
2
1