🔴4-14 насны зургаан хүүхэд дайрсан хоёр жолооч эмэгтэй, согтуу байгаагүй гэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

01 05сар 2024
Хэрэг зөрчил 2489

🔴4-14 насны зургаан хүүхэд дайрсан хоёр жолооч эмэгтэй, согтуу байгаагүй гэв

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын өрхийн эмнэлгийн хажууд өчигдөр орой 19 цагийн үед Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас замын явган хүний хэсгээр зорчиж байсан 16 настай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн 4-14 насны зургаан хүүхэд, 40-өөд насны нэг иргэн хүнд гэмтэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

ЦЕГ-н УСГ-н ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг: 

-Чингэлтэй дүүргийн 15-р хороо Хайлааст орчим хоёр суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчим гарсан. Ослын улмаас явган хүний замаар зорчиж явсан 16 настай охин газар дээрээ нас барж, 4-14 насны зургаан хүүхэд, нэг том хүн бэртсэн байна.

Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шуурхай ажиллаж байна. Жолооч хааз, тоормос андуурч гишгэсэн гэсэн нөхцөл байдал хараахан тогтоогдоогүй байна. Осол гаргасан хоёр жолооч эмэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.

2024 оны гуравдугаар сарын байдлаар 149 хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон байна гэв. 

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    Юү ч мэдэхгүй гэсэн мэдэгдэл хийгээд байгаа юм уу?

  2. Зочин

    Худал мэдээл өгөхөө болиочээ шал согтуу бсн шдээ.

  3. Зочин

    2 новшийн авгай согтуу л байсан биз. Цагдаа үнэн зөв яриарай. Жолооны курсийнхэн болон , төгссөн жолооч нар гэж дандаа авилга авч өгч асуудлаа шийдүүлсэн хогнууд.

  4. Иргэн

    Дүрмээ мэдэхгүй өмхий алуурчидаа л өмгөөлж хамгаална биз хайран хүүхдүүд

  5. Иргэн

    Дүрмээ мэдэхгүй байж машин унаад яах вэ дэ!!!!?!! Хайран хүүхэдийн амь !!!

  6. Зочин

    urduuraa gants mashin oruulah setgelgui amia bodson bertegchin hogiin huuhnuuded er n joloonii unemleh uguud hereg bnuu? barag bugd mashindaa 1 garaaraa utsaaraa yarij yavna, bugd ul buteh nohduud

Сэтгэгдэл үлдээх