🔴LIVE: Д.Баярболд: Электрон тамхийг утаат тамхитай ижил хэмжээний татвар, хяналттай болгоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Эрүүл мэнд 675

🔴LIVE: Д.Баярболд: Электрон тамхийг утаат тамхитай ижил хэмжээний татвар, хяналттай болгоно

Засгийн газар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулж буй юм. Энэ хүрээнд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

-Тамхины хэрэглээний талаарх судалгаагаар . Нийт тамхи татаж байгаа иргэдийн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ долоо дахин их байна.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал батлагдсан. Хуулийн төслөө эцэслэж бүх яамдаас санал авсан. Ингээд Засгийн газрын хуралдаанд оруулна.

Мөн тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төсөлд тусгаж өгсөн. Тус хуулийг дагаад онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулахаар тусгагдсан. Иргэдийн саналыг D-parliament хуудсаар авсан.

Энэ хууль батлагдсаны дараа электрон тамхийг утаат тамхитай ижил түвшинд авч үзнэ.

Тамхины хяналтын тухай хуулийн төслийг ахалж байсан хүмүүсийг дайрч доромжлох ч асуудал гарсан. Гэхдээ нийт иргэдийн эрүүл мэндийн хувьд энэ асуудлыг зайшгүй харж үзэх шаардлагатай гэдэг үүднээс энэ хуулийн төслийг өөрчлөх ёстой гэдэг байр суурьтай байна гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх