🔴 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хугацаатай үүрэг, чиглэл өгөв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Улс төр 401

🔴 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хугацаатай үүрэг, чиглэл өгөв

Улсын Их Хурлын даргын захирамжаар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, АМНАТ-ын асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Тус Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой НЗДТГ, АМГТГ, ЦЕГ, ТЕГ, УБЕГ зэрэг холбогдох 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан дэд Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр болж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хугацаатай үүрэг, чиглэл өгчээ.  

Тэрээр УИХ-аас газрын асуудлыг хөндөж байгаа нь зөвхөн хяналт шалгалтаар хязгаарлагдахгүй болохыг тодотгож, ирээдүй хойч үедээ зориулсан Баялгийн сангийн хуулийн үндэс, газрын харилцааны зөв тогтолцооны эхлэл болсон үйл явдал гэж хандах ёстойг дэд Ажлын хэсгийн гишүүдэд анхааруулав.

Иймд дэд Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж, 3-р сарын 1-н гэхэд шаардлагатай судалгаануудыг хийж, хамтран ажиллах үүрэг өгөв. Ингэснээр Улмаар 5 дугаар сарын 15-ны дотор багтаж, Хяналт, шалгалтын Түр хороо нээлттэй сонсголыг газар, түүний хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн асуудлаар зохион байгуулах юм.

1 Сэтгэгдэл

  1. DR. ADITYA

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Сэтгэгдэл үлдээх