LIVE:Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

27 04сар 2024
Байгаль экологи 237

LIVE:Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

Улсын Онцгой Байдлын шуурхай штабын дарга, генерал Б.Ууганбаяр: 

-Сүүлийн 24 цагийн байдлаар баруун талаас маш хүчтэй агаарын урсгал орж ирсэн. Үүний улмаас баруун бүс нутгийн аймгуудад цас орсон, шуургатай байлаа.

Үүний улмаас Онцгой байдлын газарт цасанд суусан гэх 16 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийлбэрээр 66 тээврийн хэрэгсэлд сууж явсан 366 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Одоогоор Говь-Алтай аймгийн Цогц сум, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Их-Тамир суманд цасанд суусан гэх дуудлагын дагуу манай алба хаагчид ажиллаж байна.

Гэхдээ цаг үеийн байдал огцом өөрчлөгдөж байна. Хэдийгээр Ховд аймгийн гурван суманд иргэдийг аврах ажиллагаа зохион байгуулсан боловч дахин өөр иргэдээс дуудлага ирсэн.

Мөн найман иргэн ор сураггүй алга болсон гэх дуудлага манай албанд ирж эдгээр иргэнийг аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн шуурганы улмаас Ховд, Говь-Алтайд айлын гэр нурсан, байшингийн дээвэр хууларсан болон долоон автомашины шил хагарсан гэх дуудлага ирсэн.

Ховд аймгийн урд чиглэлд хилийн зурвас дагуу их хэмжээний цас орсноос нэг бус айл цасанд дарагдсан байдалтай байгаа тул хилийн цэргийн штабаас техник хэрэгсэл ашиглана тэдгээр иргэдийг аврах ажиллагааг зохион байгуулж байна. 

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цасан нурангид дарагдсан нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа ид өрнөж буй.

Цаг агаарын тогтворгүй байдалтай холбогдуулан Зам Тээврийн сайдын тушаалаар баруун тийш явах авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Тодруулбал Улаанбаатар хотоос Эмээлт чиглэл болон Чойр чиглэлд хязгаарласан. 

Одоогоор Дархан болон Хэнтий аймгийн чиглэлд авто замын хөдөлгөөн хэвийн явж байгаа. Гэхдээ өнөөдөр Төвийн аймгуудыг дайрсан цасан болон шороон шуургатай байх тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд явахгүй байхыг зөвлөе гэв. 

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Төв аймгийн өмнөд, Дундговь, Өмнөговийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатар, Дорноговийн нутгаар,
маргааш өдөр Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх