🔴LIVE: Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд: Ч.Хүрэлбаатарын асуудлыг ҮАБЗ авч хэлэлцэх ёстой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Улс төр 583

🔴LIVE: Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд: Ч.Хүрэлбаатарын асуудлыг ҮАБЗ авч хэлэлцэх ёстой

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын асуудлыг Монгол Улсын ҮАБЗ авч хэлэлцэх ёстой гэж Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд мэдэгдлээ. 

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд:

-Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн форумд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн. Бүсчилсэн хөгжлийг манай аймаг бусад аймагтай хэрхэн уялдуулж ажиллах талаарх мэдээ мэдээлэл, материалыг бэлтгэсэн байсан. Завхан, Ховд, Баян-Өлгий аймгийн удирдлагуудыг тусгайлан зассан тайз дээр гарган хөгжлийн бодлогоо хэрхэн харж байгааг сонссон. Тэгвэл Говь-Алтай, Увс аймгийн төлөөлөгчдийн мэдээллийг огт авсангүй. Ямар ч мэдээллээр хангасангүй гэж үзэж байна. Манай аймгийн хувьд 30 хүний бүрэлдэхүүнтэй тус форумд оролцохоор ирсэн.

Манай Миний хувьд бие даагчдын төлөөлөл ИТХ-ын даргаар ажилладаг. Манай аймаг Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа бүхий л арга хэмжээг амжилттай хийж хэрэгжүүлээд, аймаг хөгжүүлэх үндсэн чиглэлээ тодорхойлоод ажиллаж байна.

Түүнчлэн манай аймгийн тухайд улсын төсвийн орлогыг тасралтгүй нэмэгдүүлсээр ирсэн. Бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн орлого нэмэгдсэн. Томоохон бүтээн байгуулалтыг ч хийж хэрэгжүүлж ажилласан гэдгийг энд хэлмээр байна. 500, 70 айлын орон сууцны барилга ашиглалтад орохоор хүлээгдэж байна.

Миний бие ИТХ-ын даргын хувьд Ч.Хүрэлбаатар сайдтай уулзаагүй дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Жинхэнэ утгаараа бүс нутгийн хөгжлийг ярьсангүй.

Дараагийн асуудал нь Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын талаар олон мэдээлэл иргэдээс ирж байна. Ингээд Монгол Улсын ҮАБЗ хандаж байна. 16 жил УИХ-ын гишүүн хийхдээ Увс аймагт нэг үйлдвэрийн шав тавьсангүй, бүхий л албан тушаалыг хашиж байна. Гэтэл гадаадын иргэдэд газар ашиглуулах, эзэмшүүлэх хууль санаачилж байна. Энэ хүн Монгол улсын шадар сайд хүн шүү дээ. Иймд үндэсний аюулгүй байдлын асуудал учраас энэ талаар дахин ҮАБЗ-д хандаж байна. гэж бодож байна гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх