Манай гурван бөх нэг ч уналгүйгээр тэргүүлэгчдийн эгнээнд

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Сумо 1081

Манай гурван бөх нэг ч уналгүйгээр тэргүүлэгчдийн эгнээнд

Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшү башёгийн гурав дахь өдрийн тойм мэдээллийг хүргэж байна. 

Гурван өдрийн дараах байдлаар дээд зиндаанд 10 бөх байгаа ба Озеки Киришима/Кирибаяма/ Б.Лхагвасүрэн, Озеки Хошёорюү С.Бямбасүрэн, маэгаширагийн 12-оос барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил нарын гурван монгол бөх тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. 

Кюүшү башёгийн гурав дахь өдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:

Озеки Киришима Б.Лхагвасүрэн 3:0 - Маэгашира 2 Шодай 0-3
Озеки Хошёорюү С.Бямбасүрэн 3:0 - Комүсүби Хокутофүжи 0-3
Маэгашира 7 Хокүсэйхо Э.Даваанинж 2:1 - Маэгашира 6 Шонанноуми 3-0
Маэгашира 12 Тамаваши Б.Мөнх-Оргил 3:0 - Маэгашира 11 Хирадоуми 0-3

Хоёр монгол озеки цолтны хувьд өчигдрийн оноолтод маш хүчтэй өрсөлдөгчид таарсан бөгөөд манай бөхчүүд урамтай сайхан барилдаж ээлжит даваагаа авсан юм. 

2 Сэтгэгдэл

  1. ЭРХЭС

    хэдэн сарын хэдэнд болох ?

  2. Ts Ganbat

    Oziki Gan Erdene yasan we

Сэтгэгдэл үлдээх