Таеквондочид гранпри тэмцээнээс дахин медаль хүртлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Таеквондо 1074

Таеквондочид гранпри тэмцээнээс дахин медаль хүртлээ

Олимпын төрөлт таеквондогийн Тайюуны гран при тэмцээн энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Өнөөдрөөс яг 290 хоногийн дараа "Парис-2024" олимпын наадам зохион байгуулагдана. Олимпын төрөлт спорт, түүний тамирчид олимпын наадамд оролцох эрхийн төлөө хурд, хүчээ сорин ид өрсөлдөж байгаа энэ өдрүүдэд монгол тамирчид эхнээсээ олимпын эрхээ баталгаажуулсаар байна.

БНХАУ-д энэ сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд олимпын таеквондогийн Тайюуны гран при тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэхүү гранпри тэмцээнд зөвхөн чансаа өндөртэй болон урьдчилсан тэмцээнээс эрхээ авсан шилдэг тамирчид урилгаар оролцдог тэмцээн юм. Манай улсаас энэ удаагийн Тайюуны гран при тэмцээнд дөрвөн тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт урилгаар оролцож байна. Тэмцээний эхний өдөр монголын паратаеквондогийн үндэсний шигшээ багийн гурван тамирчин тулалдаж алт, мөнгөн медалийн эзэд боллоо.   

Тодруулбал: 

-63кг жинд "Алдар" спорт хороо, монголын паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль. 
-52кг жинд паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав алтан медаль тус тус хүртсэн бол -58кг жинд паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Тимербек шагналт байранд шалгарлаа. 

Монголын паратаеквондогийн тамирчид энэ онд гурав дахь гран при тэмцээндээ оролцож байгаа энэ бөгөөд оролцсон тэмцээн бүрдээ медаль хүртэж паралимпын наадамд өрсөлдөх эрхийн оноогоо ахиулсаар байна. 

Тэгвэл хуваарь ёсоор энэ сарын 11-ний өдөр эрэгтэйчүүдийн -68кг жинд "Алдар" спорт хороо, монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Э.Буяншагай тулалдана. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх