🔴LIVE: Гэмтсэн охины аав Э.Баярцогт: “Амила” цэцэрлэгийн удирдлагууд уучлалт гуйгаагүй хэрнээ "Хүүхдээ хоёр сар үнэгүй явуулчих" гэсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Хэрэг зөрчил 4555

🔴LIVE: Гэмтсэн охины аав Э.Баярцогт: “Амила” цэцэрлэгийн удирдлагууд уучлалт гуйгаагүй хэрнээ "Хүүхдээ хоёр сар үнэгүй явуулчих" гэсэн

“Амила” цэцэрлэгийн хайхрамжгүй байдлаас болж хоёр настай охин хүнд гэмтсэн талаар бид мэдээлсэн.

Тодруулбал ес хоногийн өмнө тус цэцэрлэгт явдаг бага ангийн хүүхдүүд хоорондоо муудалцаж нэгнийгээ 14-15 удаа хазаж, гэмтээжээ. Гэмтсэн охины эцэг, эх манай редакцад хандлаа. 

Гэмтсэн охины аав Э.Баярцогт:

-“Амила” цэцэрлэгийн хайхрамжгүй байдлаас болж хоёр настай охин минь хүүхдэд хазуулж, сэтгэл зүйн хувьд ихээхэн цочролд орж, шөнө уйлж сэрдэг болоод байгаа. Бид охиныг минь ийм болгосон даруйд цагдаагийн байгууллага, шүүх шинжилгээний байгууллагад хандсан. Хүүхэд хүүхдээ гэмтээсэн гэдэг утгаараа энэ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх нь ойлгомжгүй байдаг юм байна. Манай хүүхдийг хазсан хүүхдийн ар гэрээс нэг л удаа холбоо барьсан. 

“Амила” цэцэрлэгийн удирдлагууд уучлалт гуйгаагүй хэрнээ "Хүүхдээ хоёр сар үнэгүй явуулчих" гэдэг утгатай зүйл хэлсэн. Хүүхдийг минь ийм байдалд оруулсан цэцэрлэгт дахиад явуулна гэж бодохгүй байна. Энэ цэцэрлэг чинь төлбөртэй, дээрээс нь олон салбартай, дөрвөн ангид арван багш байдаг гэдэг утгаар нь хүүхдээ сонгож суралцуулж байсан. Тэгэхэд хоёр багш ажилладаг мөртлөө яагаад хүүхдийг минь ийм байдалд оруулсныг гайхаж байна. Энэ зөвхөн миний охины асуудал биш шүү дээ. Дахиж өөр нэг цэцэрлэгт бас л ийм асуудал гарвал яах вэ? гэв.

Харин цэцэрлэгийн зүгээс "Хүүхдээ хоёр сар үнэгүй явуулах хүсэлт тавьсан нь үнэн. Уучлалт удаа дараа гуйсан" гэх байр суурийг илэрхийлж байна. 

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    Энэ хүүхэд одоо цэцэрлэгт явж чадах бол уу тэр л хэцүү байна өндөр төлбөр төлж хүүхдээ л эрсдэлгүй байлгах гэж тэр шүү дээ арай л биш байна хэлэх үг олдсонгүй

  2. Иргэн

    Иргэний хэргийн шүүхэд гэм хор учруулсан гэдгээр гэмтэл учруулсан хүүхдийн эцэг эх, цэцэрлэгийн эсрэг гомдол /нэхэмлэл/ гаргаж болно. Хэрэв өөр оронд байсан бол наад цэцэрлэгийг чинь аль хэдийн хаагаад эздүүдээс нь олон мянган доллар нэхэмжилсэн байгаа.

  3. Зочин

    Амилагийн бүх салбар муу 4-р хороололд хүүхдээ явуулж байсан багш нар нь боловсролгүй шатны хонгилд хүүхдүүдээ хооллодог дээр нь хогоо шүүрдээд байж бйдаг

  4. ззз

    Мөнгөний төлөө ажиллөж байгаа газрууд хэзээ ч сэтгэл гаргаж ажиллахгүй.Харин улсын цэцэрлэгүүд сайн шүү

  5. Хайр

    Нохой шиг аймаар юм зүрх үхмээр яаж иым жааран хүүхпийг ингэж асахч бна аа

  6. Зочин

    Аав зөв сайн ярьж бнөө ямартай ч төлбөрөө өгөөд амьнаасаа ч илүү хайрлдаг үрээ даатгаад явж бхд багш нарын буруу

  7. Доной

    Заяа чинь дээ

  8. ХгххГ

    Нохойноос дор жижигхэн чацганых нь хамаг шүдийг бутартал ам руу нь өшиглөх бсн даа яасан их хаздаг муу баас вэ ээж аавынх нь зургийг ил болгооч иймэрхүү юмнуудыг жинкэн соошл булли хийж жигшээх хэрэгтэй

  9. Зочин

    Багш нар н хүүхдүүдээ харахгүй баяр тэмдэглэж бсан байхаа хазаад уйлна шүүдээ бүгд согтуу өсан болоод олон хүүхэд хазуулсан бна даа

  10. фаак

    ллр ууд бүгд л багш руу дайрахын. Наад хазаад байГААА хүүхдийн эцэг эхээс уучлалт гуйлгаач. харицлага нэхээч ллруудаа

Сэтгэгдэл үлдээх