Өвлийн хүлэмжийг нэмэгдүүлэх 2 сая ам.долларын "Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж, эдийн засгийг дэмжих төсөл" манай улсад хэрэгжих гэж байна. Тухайн бүс нутагт суурь судалгаа хийсний дүнд өвлийн хүлэмж байгуулж өгөх ба үүн дээр ямар шалгуур тавигдаж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, НҮБ-ын Хүнс хөдөө аж байгууллагын төслийн зохицуулагч А.Амгалан нарын яриаг та бүхэндээ хүргэе.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:
-АНУ-ын санхүүжилттэй 2 сая ам.доллар буюу 7 гаруй тэрбум төгрөгийн хүлэмжийн аж ахуйг дэмжих төсөл хэрэгжих гэж байна.
Монгол улсын хэмжээнд 130 га-д хүлэмжийн ногоо тариалдгаас 100 га нь зуны, дөнгөж 30 га нь өвлийн хүлэмж байна. Иймд энэхүү төслөөр ирэх дөрвөн жилд өвлийн хүлэмжийн мкв-ийг хоёр дахин нэмэгдүүлж, 70 га-д хүргэнэ.
НҮБ-ын Хүнс хөдөө аж байгууллагын төслийн зохицуулагч А.Амгалан:
-Нэг газар нэг юм уу, хоёр хүлэмж байгуулж өгнө. Шалгуурын хувьд эхлээд суурь судалгаа хийнэ. Үүнд, тухайн бүс нутагт ямар хүнсний ногоо эрэлттэй байгааг тогтооно. Нийслэлтэй харьцуулахад нарийн ногоо дутмаг байдаг. Тэгэхээр нарийн ногоо дотроо алийг нь тарих, хэрхэн борлуулах гэх мэт зах зээлийн судалгааг суурь судалгаагаар тогтооно гэсэн үг юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
их таалагдаж байна. хэзээнээс эхлэх бол. ямар шалгууртай байх бол. мэдээлэл хаанаас авч болох вэ
Heregjij bga hediigee ajilvvlj chadaaagui bjij uyn hiih. Umnuh uvliin hulemjee ajilvvlj ehlvvl
сохирхож байна.Бага оврын байж болох уу