🔴LIVE: Монголд хөрөнгө оруулахын тулд 100 мянган ам.доллар байршуулах шаардлагагүй болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 04сар 2024
Эдийн засаг 607

🔴LIVE: Монголд хөрөнгө оруулахын тулд 100 мянган ам.доллар байршуулах шаардлагагүй болно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-Манай яамнаас хоёр асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ. Эхнийх нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль юм. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг эс тооцвол хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байна. Энэ нь манай улсан ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт зэрэгт нөлөөлж байгаа. Цаашид эдийн засгийн илүү тэлж, хөгжлийг түрэсгэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Өнгөрсөн хугацаанд 120 гаруй байгууллагаас 695 санал авсан байна. Үүний 60 хувийг хуулиндаа тусгасан, 20 хувь нь санал байсан. Хэд, хэдэн зүйлээр Хөрөнгө оруулалтын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж байна. Хамгийн гол агуулга нь хөрөнгө оруулагчдын гомдлыг яаж шийдвэрлэх тухай юм. Шүүхээр 16 жил дамжсан гомдол байна. Ямар нэг байдлаар шүүхээр явахад зургаан жил зарцуулж байна гэдэг судалгаа байна. Тэгэхээр энэ хуулийн нэг том бүрэлдэхүүн хэсэг нь хөрөнгө оруулагчдын маргаан, гомдлыг шийдвэрлэх тухай юм.

Монголд хөрөнгө оруулахын тулд заавал дансанд 100 мянган ам.доллар оруул гэдэг босго тавьсан байдаг. Хөгжил багатай 24 орон ийм зохицуулалттай байна. Ийм заалтуудыг хуулиас авна. Мөн төрийн хяналт шалгалтууд байдаг. Төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгаж, жилдээ хамгийн ихдээ хоёр байж болно гэж зааж байгаа. Хураамжууд дотоод, гадаадын ААН-д жигд байна. Энэ хуулийн өөрчлөлтийг наадмаас өмнө Монгол Улсад болох эдийн засгийн форумын үеэр нэлээн сайн танилцуулахаар зорьж байгаа гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх