🔴LIVE: “ICT EXPO-2023” эхний өдрөө амжилттай үргэлжилж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Технологи 720

🔴LIVE: “ICT EXPO-2023” эхний өдрөө амжилттай үргэлжилж байна

Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO-2023” эхний өдрөө амжилттай үргэлжилж байна. Ерөнхий ивээн тэтгэгч компаниудын зарим удирдлагын байр суурийг та бүхэнд хүргэе. 

"Callpro" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Аягүль: 

-ICT-Expo маань сүүлийн хоёр жил болоогүй болохоор тэсэн ядан хүлээлээ. Мэдээлэл, технологийн салбарынхан чуулдаг хамгийн том арга хэмжээ. Мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзахад маш сайхан байдаг. Технологийн хөгжилтэй хөл нийлүүлье гэвэл ирж үзээрэй гэж уриалж байна. 

"Ард" санхүүгийн нэгдлийн Дижитал стратеги хариуцсан захирал Ж.Дашням: 

-Манай нэгдлийн хувьд маш олон төсөлд хөрөнгө оруулсан, 48 компанийг нэгтгэсэн. Зөвхөн "Ard app" гэхэд 1.3 сая хэрэглэгчтэй, томдоо орох санхүүгийн бүх үйлчилгээг нэг дор авах боломжтой аппликэйшн байгаа. Миний хувьд захирал болоод гуравхан сар болж байна. Манайх санхүүгийн компаниас гадна технологийн компани юм аа гэдгийг маш сайн ойлгож авч байгаа. 

Та бүхэн манай асраар зочилж, манай бүтээгдэхүүнээс худалдан авч Royal enfield брэндийн мотоциклийн азтан болоорой гэж хэлмээр байна. 

"Интерактив" ХХК-ийн Маркетингийн захирал Б.Гангамөрөн: 

-Манай компани бол 1996 онд байгуулагдсан, программ хангамжийн ууган компаниудын нэг юм. Энэ удаад бид "Бүтээлч үндэстэн" төслийн хүрээнд хүн бүр өөрийн гарааны бизнесийг үүсгэн бий болгох боломжтой программыг санал болгож байгаа. Та үүнийг ашиглахын тулд программын талаар мэдлэггүй байж болно, программын хэл сурах шаардлагүйгээрээ онцлогтой 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх