🔴LIVE: “ICT EXPO-2023” арга хэмжээг шууд дамжуулж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Технологи 713

🔴LIVE: “ICT EXPO-2023” арга хэмжээг шууд дамжуулж байна

Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO-2023” эхэллээ. Арга хэмжээ зургаадугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох юм. Экспог нээж Инновац, цахим хөгжлийн сайд Н.Учрал үг хэллээ. 

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: 

-Монгол улсын Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд ирэх арван жилийн хөгжлийн концепцоо бид өчигдрийн форумаараа ярилцлаа. Minegolia-гоос Mindgolia буюу мэдлэгт суурилсан хөгжлийг бид авчрахын төлөө энэхүү цуврал арга хэмжээг явуулж байна.

И-Монголиа 3.0 хувилбарыг нэвтрүүлснээр төрийн 1072 үйлчилгээ цахимжаад байна. И-бизнес платформыг ЗДТГ-тай хамтран нээснээр нийслэл, яам, агентлагуудаас олгодог 270 зөвшөөрөл цахимжиж, 4 сая хандалт хийгдэж, 17 мянган компани байгуулагдаж, одоогоор 5500 зөвшөөрөл олгогдоод байна. 

Харилцаа холбооны салбар харилцаа холбооны салбараас орлогын 72 хувиа бүрдүүлж байна. Гэтэл мэдээллийн технологийн салбараас олох орлого 0,2 хувь хүрэхгүй байна. Гэтэл БНСУ мэдээллийн технологиор өнгөрсөн жил 29,1 тэрбум ам.доллар олдог юм. 

Салбарын дөрвөн чухал хууль батлагдсан. 120 хууль хэлэлцүүлгийн шатандаа явж байна.

МТҮП-ын захирал Ж.Золзаяа: 

-16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ICT-Expo арга хэмжээ нь олон улсын шинжтэй, үр дүнд суурилсан, ажил хэрэгч уур амьсгалтай болж байна. 

1972 онд үүсгэн байгуулагдсан, 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП) нь мэдээлэл, технологийн стартапуудыг бойжуулдаг инкубатор төв юм. 

Экспогийн хүрээнд 20 гаруй арга хэмжээ зохиогдож, 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, 150 мянган хүн ирж үзэх тооцоотой байна гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх