🔴LIVE: Нийслэлийн Засаг дарга нарын 20 жилийн хугацаанд олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг ил болгов

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 589

🔴LIVE: Нийслэлийн Засаг дарга нарын 20 жилийн хугацаанд олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг ил болгов

Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, хэрхэн газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны 12-р сарын 31-нийг хүртэлх 20 жилийн түүх, мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулж, ил тод болгожээ. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

-Өнөөдөр та бид хамгийн хүйтэн нийслэлд зохион байгуулалтгүй шамбааралдаж амьдарч байна. Нийгмийн захиалгаар гэдэг шиг хотын газар олголтын мэдээллийг ил болгохыг өнгөрсөн хугацаанд шаардсан. Улаанбаатарын газар олголтын түүх түгжрэл, цементийн ширэнгэ, хөрсний бохирдлын түүх. Нөгөөтэйгүүр, үе үеийн баялаг бүтээгчдийн хүч хөдөлмөрөөр боссон түүх.

Улаанбаатар хотын 1.5 сая иргэн та бид улс төрийн үзэл баримтлал хийдэг ажлаараа өөр боловч нэг л том хүсэл зорилготой. Энэ нь илүү их ногоон байгууламжтай, тухтай орчин үеийн хотод амьдрах хүсэл зорилгод нэгддэг. МАН-ын нийслэл, АН-ын нийслэл гэж байхгүй. Ил тод мэдээлэлд аль нэг нам, улс төрийн өнцгөөс алагчлах, ялгах эрх байхгүй.  Хэн хэнд, хэзээ хаана, хэдий хэмжээний газар хэрхэн яаж олгосныг нь хуулийн дагуу мэдээлж байна. Авлигын эсрэг 5Ш хөтөлбөрийн хүрээнд Шилэн ажиллагааны хүрээнд нийтэд мэдээлэх үүрэг даалгавраа биелүүлж байна. Энэ ташрамд хэлэхэд шилтэй, тольтой заргалдах хэрэг байхгүй. Түүхтэй заргалдаад хэрэггүй. Гарын үсэг, захирамж шийдвэр, шилжүүлэг бүр үлддэг. Өнгөрсөн мөрөө харж байхаас аргагүй байдалд өнөөдрийн цахим шилжилт хүргэж байна. Ганц гарын үсэг алга дарам цаас 1.5 сая хүний ирээдүйн хувь заяаг тодорхойлно.

Үүнд:

-Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954
-Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329
-Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525
-Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 гээд нийт 36,958 захирамжийг нээлттэйгээр өнөөдөр байршуулж байна. 

Та бүхэн регистрийн дугаараар нь хайвал бүх мэдээллийг нэг дор авч болно. Нийслэлийн аль дарга тухайн үед ямар компани, аж ахуйн нэгжид газар олгосон, түүнийг нь ямар компани, ААН худалдаж аваад, өөр ямар дарга зориулалтыг нь өөрчилсөн бэ гэдэг нь тодорхой байгаа. 

2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын мэдээллийг дүүргийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгээд зургаадугаар сарын 1-нээс өмнө байршуулна гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх