🔴LIVE: Ардчилсан намыг есөн дэд даргатай болохыг эсэргүүцнэ гэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 480

🔴LIVE: Ардчилсан намыг есөн дэд даргатай болохыг эсэргүүцнэ гэв

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг намын үндсэн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж тус намын гишүүд мэдээлэл хийв. 

Ардчилсан намын гишүүд: 

-Ардчилсан намд үүсээд байгаа маргаан эцэс болсон. Ардчилсан намын гишүүд үүнд маш их баяртай байгаа. Гэхдээ манай намд олон тооны фракц гараад эхэлсэн. Л.Гантөмөр даргаар сонгогдоод 100 хонож байгаа ч энэ үеэр зөвхөн фракцуудтай л уулзах уулзалт хийж байна. Ардчилсан намын дарга үндсэн дүрмээ сахиулж чадахгүй байна. Хүний эрхийн төлөө ажиллах ёстой улс төрийн хүчин гишүүдийн эрхээ ч хамгаалж чадахгүй байна. Бидний шаардлагаар л хоригдож байсан гишүүд дээрээ очиж уулзсан.

-Ардчилсан намын бүлэг, фракцууд нэг нэг дэд дарга, нарийн бичгийн даргыг тавина гэдэг шаардлагыг Л.Гантөмөрт тавьж байгаа гэсэн мэдээлэл байна. Ийм дүрмийн бус шаардлага, шахалт үүсгэхээ зогсоо гэж шаардмаар байна. Энэ нь цаашдаа дүрэмгүй тоглолт бий болно гэсэн үг. Ингэхээр сонгуулиас өмнө дахин зодоон гарахыг үгүйсгэхгүй гэв. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх