🔴ЧУУЛГАН: Б.Пүрэвдорж: Эрх баригчдыг "зүгээр нэг зүлгэн дээр нь гэр бариулахгүй шүү"

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 436

🔴ЧУУЛГАН: Б.Пүрэвдорж: Эрх баригчдыг "зүгээр нэг зүлгэн дээр нь гэр бариулахгүй шүү"

УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдрөөс хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас боловсруулан өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь ганцхан заалттай буюу 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөхөөр тусгасан юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр санал авахаар явах гэж байна. Иргэдээс санал авсан нэрийдлээр гишүүдийн тоог нэмээд явах байх. Гэхдээ Эдгээр асуудлуудыг шийдсэний дараа ҮХНӨ-ийг дэмжинэ гэдгээ илэрхийлэх хэрэгтэй. Эрх баригчдыг "зүгээр нэг зүлгэн дээр нь гэр бариулахгүй шүү" гэлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх