Манай эмэгтэй чөлөөт бөхийнхөн дөрвөн медаль хүртлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Чөлөөт бөх 3322

Манай эмэгтэй чөлөөт бөхийнхөн дөрвөн медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотноо бөхийн төрлүүдийн 36 дахь удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. 

 

Энэ сарын 9-ний өдөр сонгомол бөхийн төрлөөр эхэлж 11-ний өдрөөс эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдлаа. Өнөөдрийн байдлаар дээрх хоёр төрөлд Япон улсын баг тамирчид таван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Монгол улсын баг тамирчдаас дараах амжилтыг үзүүлээд байна. 

    • Эмэгтэйчүүдийн -53кг жинд “Токио-2020” олимпын наадам, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Б.Болортуяа насанд хүрэгчдийн Ази тивийн аваргад анх удаа зодоглож хүрэл медаль хүртлээ. 
    • Эмэгтэйчүүдийн -55кг жинд тивийн аваргадаа мөн анх удаа зодоглож буй Ч.Отгонтуяа мөнгөн медаль хүртлээ.

  • Эмэгтэйчүүдийн -62кг жинд дэлхийн аварга, Ази тивийн алт, мөнгөн медальт МУГТ П.Орхон мөнгөн медаль хүртлээ. 
  • Эмэгтэйчүүдийн -72кг жинд Э.Даваанасан хүрэл медаль хүртсэнээр Ази тивийн хошой медальтан боллоо. 

Ийнхүү манай эмэгтэй чөлөөт бөхийн баг тамирчид Ази тивээс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар зургаа дугаар байрт эрэмбэлэгдэж байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх