🔴LIVE: Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүний тоо 152 болбол нийт зардал 20 тэрбум төгрөгт багтана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Улс төр 1154

🔴LIVE: Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүний тоо 152 болбол нийт зардал 20 тэрбум төгрөгт багтана

МУИС-ийн Эдийн засаг, математикийн тэнхимийн багш, дэд профессор Н.Ууганбаатар өнөөдрийн өдөр тутмын сонинд "Гишүүдийн тоог куб язгуураас тооцож 152 болгох хэрэгтэй" хэмээн ярьсан. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлэв. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Ирэх 30 жил энэ улс эх орон хэрхэн хөгжих юм бэ гэдэг дээр үндэслэгдэж тэр тоо гарч ирж байгаа юм. Тэрнээс биш 76 хүнийг ажилтай болгох үүднээс хандаж байгаа зүйл огт биш. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт (ҮХНӨ) хийгдвэл улс төрийн намууд зөв алхах болно. УИХ-ын гишүүдийн тоог 152 болговол нийт зардал 20 тэрбум төгрөгт багтана. 

Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудын тоо бууруулах, нэгтгэх ажлын хэсэг гараад ажиллаж байна. 50 хувиар буурах боломжтой гэж харж байна. Зөвхөн төрийн өмчит 40 байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 450 хүний жилийн зардал 30 тэрбум төгрөг байна. Үүнийг хэмнэх боломжтой. 

Ер нь бол Засгийн газрын нийт зардлын 30 хувь нь төрийн албан хаагчид зарцуулагдаж байвал хэвийн, хэтэрвэл хэвийн бус гэж үздэг. Хэмнэх, цомхотгох, нэгтгэх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ гэв. 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    zavaan urvagch hulgaichuud toog nemj ur huuhed ah duusdee nuh garaj bn yaaya daa buzaruudiig boldogson bol buudchihsan

  2. Зочин

    Тоо нэмэхээр гишүүдээ чанаржуул. Өөрөөр хэлбэл авилга авдаггүй шударга мэдлэг боловсролтой хүний гишүүн болдог сонгуулийн хууль батлаач.

Сэтгэгдэл үлдээх