СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-20

Н.Ууганбаатар: Гишүүдийн тоог куб язгуураас тооцож 152 болгох хэрэгтэй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Доктор Н.Ууганбаатар. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй.  Австри Улсын Веннийн их сургуульд  магистр, Шведийн Стокгольмийн Эдийн Засгийн Сургуульд докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн Эдийн засаг,  математикийн тэнхимийн багш, дэд профессор.  АНУ-ын Уэлсли Коллежийн "Математик ба Ардчилал" хүрээлэнгийн гишүүн.

-Ярилцлагын эхэнд Ууганбаатар гэдэг хүн хаана ямар боловсрол мэдлэг олж авав гэдэг уншигчдад сонин байх болов уу. Хоёулаа энэ талаас яриагаа эхэлье?

-Би 2008-2012 он хүртэл "Тоглоомын онол" чиглэлээр нэлээд хэдэн судалгаа хийж докторын цолоо хамгаалсан, Одоогоос арав гаруй жилийн өмнө Монголд Оюутолгойн гэрээг үзэглэж тухайн үеийн эрх баригчид гадаадад сурч хөдөлмөрлөж байгаа залуусаа татахын тулд “Зөгийн үүр” хөтөлбөр эхлүүлснийг санаж байгаа байх. Энэ том давлагаа болж чадсан. Стокхольмын Эдийн Засгийн их сургуульд байсан надад хүртэл цахим шуудан ирснээр би энэхүү давлагаанд нэгдэж эх орондоо ирж байлаа. Тухайн үед судалгааныхаа ажлыг л хийх ёстой гэсэн багш нарынхаа хатуу байр суурийг эсэргүүцээд ирсэн. Ирээд МУИС-д тасралтгүй 10 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд багшлахаас гадна судалгаагаа үргэлжлүүлэн “Хувь хүний сонголтыг нэгтгэж нийгмийн сонголт болгох сайн механизм олдох уу?” гэдэг асуултын хүрээнд эрдэм шинжилгээний арав орчим өгүүлэл гадаадын сэтгүүлүүдэд бичиж нийтлүүлжээ. Би 2021 онд АНУ-ын Уэлсли Коллежийн “Математик ба ардчилал” хүрээлэнгийн гишүүн болсон. Тэгэхээр “Ардчиллыг хэрхэн загварчлах вэ” гэдэг чиглэлээр мэргэшсэн хүмүүсийн нэг гэж өөрийгөө нэрлэж болох болов уу гэж найдаж байна.

-Арваад жилийн өмнө та Австрид цол хамгаалах гэж байхдаа “Цахим өртөө”-д ярилцлага өгсөн байна. Тэнд та “Монголын улс төр математик ашиглахгүй алдаа хийгээд байна. Математикийг улс төрд оруулж ирэх шаардлагатай байна гэж ярьсан байна?

-Тийн санаж байна.

-Монголын хөгжилд математик яаж нэмэр болох бол? Жишээлбэл, сүүлийн үед Үндсэн хуулийг өөрчлөх ёстой, гишүүдийн тоог нэмнэ, хасна гэсэн яриа гарч байна. Та тоглоомын онолын талаар судалдаг хүний хувьд үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

-Маш тодорхой асуулт байна. Нэгдүгээрт, . Тэгээд цаг нь болохоор аль олон санал авсан сонгуулийн системийг сонгож авдаг. Гэтэл эндээс гарах үр дагавар нь ямар байх вэ гэдгийг өргөн хүрээнд, шинжлэх ухаанч байдлаар судалдаггүй, гарах үр дүнг тооцдоггүй гэсэн үг. Уг нь бол дэлхийд өндөр хөгжиж байгаа орнууд шиг эрдэмтдээ цуглуулаад гарах үр дагаварыг давхар тооцоод судалгаатайгаар асуудлыг шийдэх ёстой. Тоглоомын онолчид нь онолоо гаргаад, математик загварчлалуудыг хийж үзэх ёстой.

-Одоо бид ямар нэг анализгүйгээр олонхоор шийдээд л явж байгаа. Хамгийн товчоор бид эцсийн үр дүнг нь тооцоолохгүй яваад байна уу?

-Наадах чинь нэг асуудал нь. Хоёдугаарт, та бид хоёр эсрэг саналтай байлаа гэж бодъё. Нэг талдаа шийдэхийн тулд гуравдагч этгээдийг дуудаад саналыг нь авч болно, эсвэл бүх хүнийг дуудаад асуудлаа хэлж санал хурааж болох юм. Дахиад бүгд санал тэнцчихвэл яах вэ. Тэгвэл асуудлын арай гүн рүү шагайх хэрэгтэй болно. Санал болгон эрх ашгийн болон үзэл санааны хувьд зөрчилдсөн байгаа тохиолдолд бид шийдлийг хаанаас олох вэ. Шинжлэх ухаан буюу тооноос шийдлээ олох ёстой. “Тоглоомын онол”-ыг оруулж ирсэн шалтгаан нь энэ. Нийгэм маргаан дагуулах юм байна, маргаад дуусдаггүй яриа олон болох юм байна. Энэ яриануудыг дуусгахын тулд яах вэ, ер нь аль нь зөв юм, яасан нь дээр вэ гэдэг асуултад тооны өнцгөөс хандъя гэсэн л хандлага.

Яагаад гэхээр үнэн логиктой байх ёстой. Логиктой эрх ашиг харшилна. Хоёдугаарт, бодит амьдралтай нийцтэй байх ёстой. Ийм болохоор дуусдаггүй яриануудаа шинжлэх ухаанд суурилж цэгцэлж явахаас өөр сонголт бидэнд байхгүй. Энэ асуудал өнөөдөр шийдэхгүй байлаа гэхэд маргааш ахиад л хаалга үүд онголзуулаад л ороод ирнэ. Гаргаад шийдлээ гэхэд ахиад ороод ирнэ гэх мэтээр ийм эргэлтэнд ороод л яваад байна.

Саяхан Турк улсад болсон байгалийн гамшгийг бид мэднэ. Би Туркэд тодорхой хугацаагаар амьдран сууж байсан хүний хувьд сэтгэл өвдөөд нөхцөл байдлыг ажиглалаа. Гэтэл Туркийн сэхээтнүүд “Бид 20 жил тутамд Турк улсыг шинээр байгуулах хэмжээний нөхцөл байдалд орчихоод байна”гэж харамсан ярьж байна. Тэд 20 жил тутмын давтамжтай улс төр, байгалийн огцом өөрчлөлтүүдээ . Манай түүх ч үүнтэй төстэй. Ийм асуудалд орохгүйн тулд бид яах ёстой вэ. Ахиад л асуудалд шинжлэх ухаанчаар хандах тухай яриа гарна. Тэгэхээр бид хэнд ашигтай вэ гэдэг асуултыг булшилж орхиод, яасан нь дээр вэ, юу үнэн бэ гэдэг хоёр асуултад шинжлэх ухаанчаар хариулт олох хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ СКАНДИНОВЫН ОРНУУДТАЙ АДИЛХАН КУБ ЯЗГУУРААР ТООЦОЖ ГАРГАХ НЬ ИЛҮҮ ОНОВЧТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА

-Улстөрийн намууд тогтолцоог өөрчлөх ёстой гэж ярьдаг болсон. Тогтолцоог бид яаж өөрчлөх ёстой юм бэ. Намын дарга нартай ярилцаж байгаа бол арай өөр хариулт хүлээх байх. Та “Тоглоомын онол”-ыг судалдаг хүн дээрээс нь улс төрийг математиктай хослуулж судалдаг хүний хариулт ямар байх бол?

-Өнөөдөр тогтолцооны өөрчлөлт ярихад цаг хугацааны хувьд  давчуу болчихов уу даа гэж би харж байна. Сонгуулийн цикль ойртчихлоо. Хуулиндаа нэг жилээс өмнө Сонгуулийн тухай хуульд хүрч болохгүй гэж бий. Гэтэл давагдашгүй  хүчин зүйлийн нөлөө орчихсон байдаг. Нэг талархууштай зүйл нь манай улсын Ерөнхий сайдын тавьж байгаа байр суурь тодорхой баримттай, мэдээлэлтэйгээр бодит байдалдаа дүгнэлт хийгээд байна. Түрүүний ярьсан зарчмууд дотор байгаа бодит байдлыг байгаагаар нь хүлээж авах нь чухал. Хугацааны хувьд давчуу байгаа ч “Яарвал даарна” гэдэг шиг эрсдэлтэй алхам хийх вий гэж эмээж байна. Нөгөө талдаа яриад байгаа асуудлуудынхаа судалгааг хэр зэрэг далайцтай хийсэн бол гэдгийг би хэлж мэдэхгүй юм. .

-За бид тогтолцоогоо өөрчлөх юм байна гэж бодъё. Өөрчлөхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх болно. Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотэй нэг маргаан гардаг нь гишүүдийн тоо. Дэлхийн улс орнууд үндсэн хуулиа өөрчлөхөд, гишүүдийнхээ тоог нэмж хасахдаа математик аргачлал хэр ашигладаг юм бэ?

-Улс төрийн шинжлэх ухаанд матемаик аргачлалыг өргөн ашиглаж байгаа, үр дүнгээ ч харж байгаа. Зарим хүмүүс шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандах ёстой гэж үздэг бол нөгөө хэсэг нь “Би ардчилсан нийгэмд амьдарч байгаа, яагаад таны тэгшитгэлээр сонголт хийх ёстой юм. Нийгэм өөрөө эрх чөлөөтэй байх ёстой” гэж хэлдэг. Тэгвэл шинжлэх ухаан “За тэгвэл хамаа алга, бүгд эрх чөлөөтэй байя. Наанаас чинь ямар үр дүн гарах вэ гэдэг дээр чинь би найдвартай дүгнэлт хийж өгч чадна. Тэгээд эрх чөлөөгөө та эдэл” гэнэ. Ийм гайхамшигтай байдаг учраас л бид шинжлэх ухаан руу заавал орох ёстой гэж хэлээд байгаа юм.

-Өнөөдөр хамгийн их маргаан дагуулж байгаа асуудал бол УИХ-ын гишүүдийн тоо. УИХ-ын гишүүдийн тоог тогтоохдоо бид тэгвэл ямар тоо бодох ёстой вэ? Дэлхийн улс орнууд энэ асуудалд яаж ханддаг юм бол? Ялангуяа ийм судлагаа хийсэн эрдэмтэд хэр олон байдаг вэ?

-Парламентын гишүүдийн тоотой холбоотой судалгаа олон бий. Тухайлбал, 1972 онд Рейн Таагепера гэж Эстони гаралтай улстөр судлаач 1960-аад оны үеийн дэлхийн нэлээд орны датаг авч үзээд, парламентын хэмжээ буюу гишүүдийн тоо ямар зүй тогтолтой байгааг судалсан. . Судлаач маань дүгнэлтдээ тулгуурлаад куб язгуур гэдэг зүй тогтол байна, харин цаана нь ямар логик байж болох вэ гэдгийг модельчилж харуулсан байдаг. Судлаачийн тайлбарт парламентын гишүүдэд харилцаа холбоо чухал. Гишүүн болгон бусад гишүүдтэйгээ харилцах шаардлага үүснэ. Энэ тоог хэт олон тавьчих юм бол тухайн гишүүнтэй харилцах харилцаанд хүндрэл гарна. Гишүүн тойргийн сонгогч гишүүдтэйгээ харилцах ёстой болдог. Тойргийн гишүүдтэй харилцах харилцаа бол олон цэгийг нэг цэгтэй холбох харилцаа. Тэгэхээр гишүүн өөрт байгаа цаг хугацаа, энергиэ 50, 50 хувиар хувааж энэ хоёр харилцаандаа зарцуулдаг. Ийм байх тохиолдолд хамгийн зөв юм биш биз дээ гэсэн санааг дэвшүүлсэн байдаг. Мөн зарим эрдэмтэд квадрат язгуураар тооцож гаргах хэрэгтэй гэж үзэх нь ч бий. Ер нь бол бага тоон дээр куб, квадрат язгуурын зөрөө их болчихдог. Их тоон дээр очихоор энэ хоёрын зөрөө бага болчихдог. Хүн амынх нь тоо 20, 30 сая хүрсэн улс орнуудын хувьд квадрат язгуураар тооцож гишүүдийнхээ тоог тооцоолмоор. Хүн амынх нь тоо цөөхөн улс орнууд куб язгуурыг нь сонгох хэрэгтэй юм уу гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Үүнийгээ мэдээлэл дээр тулгуурлаж шалгалаа. Тухайлбал хүн амын тоо цөөхөн дэвшилтэт ардчилалтай улсууд гэхээр Скандинавын таван улс байгаа юм. Скандинавын орнууд буюу Дани, Финланд, Исланд, Норвеги, Швед. юм.

-Тэгвэл Монгол Улс парламентын хэдэн гишүүнтэй байвал тохиромжтой вэ?

-. Шинжлэх ухаан, судлаачдын хийсэн ажлыг хараад Монголын нөхцөл байдалтай тулгаад үзэхээр ийм л харагдаж байгаа юм. Миний хувьд УИХ-ын гишүүдийн тоог Скандиновын орнуудтай адилхан куб язгуураар тооцож гаргах нь илүү оновчтой гэж үзэж байгаа

-Хоёулаа нэгэнт тоо ярьсаных нэг мөр тоогоо яриад дуусгачихъя. Өнөөдрийн байдлаар Монголд 44 мянган иргэнийг нэг гишүүн төлөөлж байгаа юм байна. Энэ тоо их үү, бага уу. Түрүүн ярьсан хэдий ч хангалттай санагдаагүй учир лавлаад байгаа юм?

-Эхлээд  44 мянган хүний саналыг нэг хүн төлөөлөх боломж, бололцоо байна уу, нэг гишүүн 44 мянган хүнтэй шууд бусаар  харилцаж, бас дээр нь 75 гишүүнтэй шууд харилцаж чадаж байна уу? Энд ямар механизм ажиллах ёстой юм бэ гээд олон асуудал байдаг. Сонгогчид гишүүнээ сонгохдоо тойрогт байгаа асуудлыг хэрхэн шийдэх юм бэ гэдгийг олохын тулд мөрийн  хөтөлбөрийг нь уншаад саналаа өгчихдөг. Эргээд барааг нь харахаа байдаг. Үүнээс үүдэн бид амлалтад хууртаж санал өгч байна гэсэн гомдол үлддэг. Тэгэхээр дан ганц тоо ч биш хариуцлагын асуудлыг давхар ярих хэрэгтэй л дээ.

-Өнөөдөр Монгол Улс Засгийн газраа атгадаг, аймаг, нийслэл, тойргоо баздаг, хэн дуртайгаа ажилд томилдог, хэн дуртай нь тендэр авч, өгдөг 76 хаантай болчихлоо гэж шогширдог. Тэгвэл гишүүдийн тоо буурснаар 76 хүний эрх мэдэл буурах уу?

-Тооны хувьд 150, 76 гэдэг өөр л дөө. Гишүүдийн тоо нэмэгдснээр эрх мэдэл буурна, нөлөөлөл ч буурна. .

-Монголын улстөр тооцоо судалгаа гэхээсээ илүү нийгмийн сэтгэлзүйг цахим ертөнцөөс ажиглан тандаж, түүн дээр үндэслэсэн шийдвэр, хууль тогтоомжоор яваад байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байх боллоо. Жишээ нь нийгэмд 76-ын нэр хүнд шаланд унасан. 76 хааныг нэмэх биш хасах ёстой гэсэн хандлага хүчтэй байна. Үндсэн хуулиа өөрчилье гэж яригдаж байгаа яг энэ цаг үед сошиал хандлагад автсан олон нийтийн санал асуулгад дулдуйдаад нөгөө муу хэлээд байгаа 76 хаанаа нэг хаанаар сольчих вий гэдэг айдас төрөх боллоо?

-Энэ эрсдэл ганцхан Монголд гараад байгаа юм биш. Ардчиллын өлгий гэгддэг АНУ-д хүртэл юу боллоо нэр дэвшигч Дональд Трампын сошиал хаягийг хүртэл хааж байсан саяханы түүх. Монголчуудын сошиал медиа хэрэглээ тодорхой хэмжээгээр эрсдэл авчирж байгаатай санал нийлнэ. 

-1990 оноос хойш мөрдөж ирсэн Үндсэн хууль, Сонгуулийн тухай  хуулиуд хоёр том намд ашигтай байсан. Хоёр нам ээлжлэн төр барьдаг болсон. Гишүүдийн тоог өөрчилсөнөөр буюу нэмснээр бусад улстөрийн хүчинд хэр боломж гарч ирэх бол?

-Энгийн логикоор бодох юм бол саваа хоёр дахин томсгочихоор боломж хоёр дахин нэмэгдэнэ. Мөн сонгуулийг ямар системээр явуулах вэ гэдэг асуулт ч эндээс ургаж гарч ирнэ. Жишээлбэл, . Хамгийн хүчтэй бөгөөд холимог системтэй  улс бол Герман. Сүүлийн жилүүдэд Герман улс голдуу эвслийн засгийн газартай байгаа. Холимог системийн хямрал дээр мөн  БНТУ-ыг жишээ  болгож авч болох юм. Турк сонгуулиа пропорционал системээр явуулдаг.Тус улсын  парламентад олон нам, хөдөлгөөний төлөөлөл орж ирдэг ч  аль нь нэг нь засаг байгуулах хэмжээний санал авч чаддаггүй. Тэгэхээр хоорондоо хамтардаг. Хамтарсан засгийн газруудынх нь бүтэц, насжилт нь хэврэг байдаг. Тиймээс УИХ-ын тоо хэд байх нь чухал вэ гэдэгтэй адил ямар системээр сонгуулиа явуулах вэ гэдэг нь ч чухал.

-Сүүлийн үед их яригдаж байгаа зүйл бол  ардчилал. Монголчууд өнгөрсөн гучин жилд ардчилал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгочихлоо. Ардчилал гэдэг “Ардчилсан нам” биш юм байна гэдгийг ойлгосон. Одоо бид парламентын ардчилалыг бэхжүүлэх ёстой гэдэг том уриа лоозонтой боллоо. Тогтолцоо, системийн өөрчлөлт, гишүүдийн тоог хөдөлгөхгүйгээр парламентын ардчилалыг бэхжүүлж чадах уу. Та юу гэж харж байна?

-Ингэх боломжтой юу гэвэл би боломжтой гэж хариулна. Ямар ч байсан одоогийн нөхцөлөөс илүү сайн ардчилсан төрийн удирдлагын системийг урлах боломжтой. Яагаад ийм итгэлтэй байна вэ гэвэл бусад орнууд хийж чадаад байгаа учраас. Ардчилал гэдэг орчин үеийн хүнд хамгийн зохистой төрлийн төрийн захиргааны удирдлагын систем юм байна гэж онолчид ч хэлсэн байдаг. Практикт ч нотлогдсон байдаг. Энэ утгаар ч тэр бид ардчиллаа одоо байгаагаас нь илүү сайжруулах боломжтой. Гэхдээ маш сайн тооцоо судалгаатай хийх хэрэгтэй. . Энэ юуг өгүүлж байна гэхээр нийгэм гэж байхаа больчихсоныг илтгэнэ. “Бид” гэдэг ойлголт байхаа больсон байна. Яагаад нийгмийн эрүүл мэндийг хэн ч тоохгүй байна. Ёс зүйгээ алдсанаар оронд нь бид юу олж авав. Нийгэм болж төлөвшинө гэдэг удаан хугацааны процесс. Үүнийг эвдэхэд бид 30 хан жил зарцуулж. Буцаагаад нийгмээ сэргээх нь айхтар том ажил болох бөгөөд дараагийн 20 жилийг алдах юм бол бид бараг байх болов уу даа.

-Ямар ч байсан бид өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр бид бараг л санал нэгдээд байгаа шүү дээ.

-Яг ийм маягаар задарсан нийгэм цааш явахад хэцүү. Өөрчлөлтийг хийх ёстой, бүр маш сайн хийх ёстой. Эрх, ашиг гэдэг зүйлийг хоёр номерт тавьж чадвал сайн. Үнэн, зөв хоёрыг нэгт эрэмбэлж, хувийн эрх ашгаа хойш тавьж байж л бид сайн өөрчлөлт хийж чадна. 

"Өнөөдөр" сонин 

2023 оны гуравдугаар сарын 20

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.252

Яг ингэж л тооцоо судалгаатай ажиллах нь зөвдөө математик бол бүх шинжлэх ухааны хаан гэдэг шүүдээ иймээс математик дээр суурилсан судалгаа маш зөв гэж бодож байна таньд баяр хүргэе ҮХ хэлэлцүүлэгт орж ажиллаасай гэж бодож бна

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.33

Шууд пиздуу, чи тэр олон хулгайч тэжээх юм уу, би бол одоо энэ байгаа хэдийг ч тэжээхэд хэцүү, шунал нь гүйцэгдэхгүй, шууд дүүжилсэн нь амар санагдаж байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.