🔴LIVE: Гурван настай хүүг зодсоноос хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Гэмт хэрэг 3848

🔴LIVE: Гурван настай хүүг зодсоноос хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, ухаангүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн биеийн байдал хүнд, ухаан ороогүй гэх мэдээллийг ГССҮТ-өөс өгсөн. Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өгөв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр:

-ГССҮТ-өөс энэ сарын 8-нд “Манай эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байдаг. Гуравдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10-р хорооны хотхоны ... дугаар тоотод гурван настай эрэгтэй Б нь бусдад зодуулж, 3-р сарын 8-ны 09.40 минутад төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Улмаар Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна. Уг этгээд 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж хойшлуулшгүйгээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тухайн хүүхэд хүзүү, нуруу, гарны хугаралтай, тархины битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг эмнэлгийн байгууллагаас мэдэгдсэн. Сэжигтэн Э өмнө нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэг үйлдэж байжээ. Сэжигтэн Э-г Эрүүгийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн. Цагдан хорих, таслан сэргийлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Хүүгийн 6 настай ах, эмээ өвөөгийн хамт байна. Гэр бүл, хүүхэд хөгжлийн байгууллагаас түүнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж эхэлсэн гэв.       

3 Сэтгэгдэл

  1. aya

    erin don tussan balai huuhend yal uguh heregtei.. muhai adguus zaluug nasaar ni horimoor yumaa.. yaj tim nylh amitanig tegtel zodood bj chaddag bnaa

  2. Зочин

    Эх хүн төрсөн үрсээ бодохгүй хаа хамаагүй хэрэгт тарьсан гайг орон гэртээ орогнуулж байгааг юу гэж ойлгох вэ?

  3. Ах

    Хүн араатнуудыг бүх насаар нь шоронд хатаагаад өгөөчээ. Ийм тодорхой хэрэг дээр шуурхай арга хэмжээ аваачээ. Хэдэн жилээр сунжруулаад бүү завхруулаарай даа. Хууль сахиулагчид минь

Сэтгэгдэл үлдээх